COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёрын эрс ӨСГӨСӨН ЗАРДАЛ

2018 оны 1 сарын 24

Ерөнхийлөгчийн “шилэн” дансны мэдээллээс харвал төрийн одон, медаль үйлдвэрлэхэд зориулсан зардал 2017 онд өмнөх жилээс даруй хоёр дахин нэмэгджээ. 2016 онд үүнд 292.3 сая төгрөг төсөвлөсөн бол өнгөрсөн онд 655.9 саяыг зарлагадсаныг доорх хүснэгтээс харж болно. Эдгээр дүнг нийлүүлбэл тэрбум руу тун дөхөж буйг бас анзаараарай. Шилэн дансны тухай хуулийг 2015 оны эхнээс мөрдөж буй. Гэсэн хэдий ч тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн (уг нь Шилэн дансны хуулийг санаачлан батлуулсан) 2015 оны “шилэн” дансны хөтлөлтөд таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний талаарх мэдээлэл гэвэл ердөө нэгдүгээр сарынх нь л байна.

Тиймээс “шилэн” дансны хөтлөлтийн хүрээнд дээрх гурван онд хамаарах төрийн одон, медалийн зардлыг харьцуулах боломж бүрдсэнгүй. Нөгөө талаас Ерөнхийлөгч гэлтгүй ерөнхийдөө уг хуулийг хангалттай хэрэгжүүлж чадахгүй байгаа нь үнэн. Тухайлбал, Их эзэн Чингис хааны мэндэлсэн болон Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жилдээ ганцхан удаа олгодог төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одонгийн үнэ, зардлыг ердөө өнгөрсөн оны “шилэн” дансанд тусгасан байгаа юм. Уг одонг 2015 онд хүртсэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, 2016 оны шагналын эзэн, дуучин Г.Ариунбаатар нарт гаргасан зардлыг дансалж, ил тод хөтлөөгүй нь Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд эргэлзэх нэг шалтгаан.

Мөн өнгөрсөн жил Төрийн шагнал хүртсэн, түүхч Д.Өлзийбаатар, Ц.Санчир нараас бусдад нь холбогдох зардлыг 2015, 2016 оны данснаас хайгаад олсонгүй. Уг нь хүүхдийн зохиолч Ж.Дашдондог агсан, ОХУ-ын уран барималч Даши Намдаков нар тухайн онуудад тус шагналыг хүртсэн билээ. Тэгэхээр төрийн одон, медаль буюу “төмөр” хэвлэхэд зарцуулсан мөнгө хэдийнэ тэрбум давж, талийсан гэсэн үг.

Үргэлжлэлийг эндээс

Эх сурвалж: UNUUDUR.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
52810
2 эможи
keyboard_arrow_up