COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Х.Баттулга: Эмч, багш, сувилагч, цагдаа нарыг цалингаар нь барьцаалан орон сууцанд оруулъя

2017 оны 12 сарын 28

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлэх тухай албан бичиг илгээсэн  талаараа өнөөдөр хэвлэлийнхэнд товч мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, ҮАБЗ-ийн хурлаар утааны асуудлыг шийдэх үүргийг Зам, тээврийн сайдад өгсөн. Шийдэл нь тодорхой. Дагуул хотуудыг яаралтай байгуулах, төвлөрлийг сааруулах хэрэгтэй. Гэр хорооллын иргэдийг өөрсдийг нь ажиллуулж, орон сууцны зээлд хамруулъя. 

Arslan.mn

2018 онд 80 мянга орчим орон сууц ашиглалтад орно. Энэ байрын нэн яаралтай төрийн албан хаагч эмч, багш, сувилагч, цагдаа нарыг цалингаар нь барьцаалан орон сууцанд оруулъя. Тэр хэрээр яндангийн тоо буурна. Энэ талаар бид өнгөрсөн амралтын өдрүүдэд ЗГХЭГ-тай санал солилцон, боломжтой гэсэн шийдэлд хүрсэн. Энэ хавраас дагуул хот байгуулах шийдлүүдийн дагуу ажилдаа оръё гэж байгаа юм. 

Утаатай холбоотой зовлон дээр бизнес хийдэг бүлэглэлүүд гарсан. Тэд 147 тэрбум төгрөгийг утаатай тэмцэх нэрийдлээр завшсан байгаа.

Миний дэвшүүлж байгаа санал маш тодорхой. Дагуул хот байгуулах тухай. Олон улсад дагуул хот байгуулсан олон жишээ байдаг. Яг ийм жишгээр дагуул хот байгуулах асуудлыг хавраас эхлүүлье.

Нэн яаралтай 2018 онд ашиглалтад орох орон сууцыг төрийн албан хаагчдад цалингаар нь барьцаалаад орон сууцыг нь өгье.

Гэр хороололд амьдарч байгаа эмч, багш, онцгойгийн ажилчдыг оруулъя гэсэн саналыг Засгийн газрын түвшинд ярьж байна.

Бид шоу хийхгүйгээр тодорхой шийдлүүд гаргаж байна. Энэ хавраас дагуул хотуудыг эхлүүлэх хэрэгтэй.

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51644
8 эможи
keyboard_arrow_up