COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЕРӨНХИЙЛӨГЧ хурдан  ХАРИАСАЙ !

2017 оны 12 сарын 04

Arslan.mn

“Сүх далайтал  үхэр” амар гэгчээр төрийн тусгайгийнхан саарал ордноос  их тэнгэрийн амруу жим гаргадаг нэгэн хэвийн амьдалаар  гэлдэрсээр. Гэхдээ тэр уянгалдаг  түүх тээр хол үлдсэн . Ах нар ойрдоо аймаар “чангалуулж’ байгаа гэнэдээ.Ёстой л хүн гэдэг дахин давташгүй, цор ганц гэдэг үг  зүрх ,тархинд нь “ян” хийж байгаа юм байх .Шинэ ерөнхийлөгчийн хормын дотор солигддог “барьцгүй” хүслийг өдөөхгүй байх тал дээр байдаг арга чаргаа хэрэглэдэг гэнэ. Ерөнхийлөгч саарал ордноос гаруут гэрийн зүг гэлдрэх гэснээ гэнэт больж бүгд Баянгол руу хэмээн зарлигдана. Очиж амжаагүй байтал л Яармаг орж ээждээ үнсүүлнэ гээд л эхэлдэг гэнэ. Ядаж байхад ээжийх нь хашаа байшинд төрийн тэргүүнийг давхар давхар хамгаалдаг шкаф шиг нөхөд багтахгүй. Тэгэхээр яах нь тодорхой. Ерөнхийлөгч Х.Баттулгыг эрхэлж дуустал хашааны гадаа машины бензин хороолгүй, өөрсдөө бээрчихэлгүй хүлээх нь. Эх үрийн уулзалт өндөрлөж ,одоо л нэг гэрийн зүг “гэдэн годон” хийх гэтэл Ерөнхийлөгчийн бие буларч, дасгал хөдөлгөөн хийх хүсэл нь бадрах нь тэр. Дагаад “Gold’s"-ын  марш. Гол нь ах нарын ‘шүүсийг шахах’ оргил үе одоо л эхэлнэ. Өнөө хэдийг бүгдийг нь галуун цуваа алхуулж ,гантель өргүүлэнгээ баастай нь хутгаж орхино Өнөө  ард Аюуш “насны залуугаар 9-н эрүүг давлаа” гэдэг шиг ах нар тусгай  бэлтгэлийнхээ ачаар л ард нь гардаг бололтой юм. Иймэрхүү л тааварлахын аргагүй ерөнхийлөгчтэй тэд “хурдан хариасай” гэх хүслээ тээж төрийн тэргүүнээ дагаж “тэнэсээр”.

 

"Соронз" сэтгүүл 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
20
wow an post
2
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
2
angry an post
1
50612
37 эможи
keyboard_arrow_up