COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч УИХ-аас хуулийн төслүүдийг татав

2017 оны 10 сарын 18

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-аас зарим хуулийн төслүүдийг татан авах хүсэлт ирүүлсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж эхлэхийн өмнө УИХ-ын дарга М.Энхболд энэ тухай мэдэгдэж, төслүүдийг төрхөмд нь буцаалаа. 

Ерөнхийлөгч УИХ-аас хуулийн төслүүдийг татав

Татан авсан хуулийн төсөлд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай болон холбогдох хуулийн төслүүд, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл, Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслүүд багтжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48253
0 эможи
keyboard_arrow_up