COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний чуулган болно

2017 оны 9 сарын 11

ARSLAN.mn

“Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын Үндэсний чуулган'-ыг маргааш зохион байгуулах гэж байна. Энэхүү үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга санаачилсан бөгөөд тэрбээр чуулганыг нээж үг хэлэх юм.

Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж байна.

Чуулганы зорилго нь Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр санал боловсруулж, шийдвэрлүүлэхэд оршиж байгаа аж.

Үндэсний чуулганыг угтаж, өмнө нь дөрвөн удаа салбар хуралдаан зохион байгуулсан. Тухайлбал, “Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, шувуны мах үйлвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам”, “Сүү, сүүн бүтээгдэхүүн, ундаа, савласан ус, тос үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, Төмс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам” сэдвүүд багтаж байгаа юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46862
0 эможи
keyboard_arrow_up