Д.Амарбаясгалан:  МАН ядарснаа хайрлаж, задарснаа засагладаг ардчилсан нийгмийг бий болгохын төлөө ажиллана Д.Амарбаясгалан: МАН ядарснаа хайрлаж, задарснаа засагладаг ардчилсан нийгмийг бий болгохын төлөө ажиллана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Д.Амарбаясгалан: МАН ядарснаа хайрлаж, задарснаа засагладаг ардчилсан нийгмийг бий болгохын төлөө ажиллана

2021 оны 6 сарын 25

Arslan.mn

МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэрийн талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ээлжит XI Бага хурал Тусгаар тогтнолын ордонд цахим хэлбэрээр явагдлаа. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх ялалт байгуулсан. МАН-аас нэр дэвшсэн нэр дэвшигчийг дэмжсэн нийт сонгогчиддоо талархал илэрхийлж байна. 

Парламентын хоёр удаагийн сонгуульд дэмжлэг, Ерөнхийлөгчид дэмжсэн итгэлийг дааж, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө онцгойлон хэрэгжүүлэх чиглэлд анхаарна. МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ сонгогдлоо.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувьд МАН, цаашлаад монголын улс төрийн намууд улс орны хөгжил дэвшилд илүү боломж бий болгох, улс төрийн намууд авлигаас ангид, төр нь хүнд суртлаас ангид байж ард иргэддээ илүү их боломжийг бий болгох сонголтын төлөө зорьж ажиллахаа намын Бага хуралд илэрхийлсэн. 

МАН цаашид хүний эрхийг дээдлэх, бэхжүүлэх чиглэлд зорин ажиллана. Мөн хүмүүнлэг ардчилсан нийгмийг бий болгох үүднээс ядарснаа хайрлаж, задарснаа засагладаг ардчилсан нийгмийг бий болгохын төлөө зорьж ажиллана. МАН-аас залуучуудад олгож буй боломжийг нэмэгдүүлэх, тэгш шударга байх зарчмыг ханган ажиллана" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628228
0 эможи

emee
2021-06-25 11:46
saihan,
keyboard_arrow_up