Б.Бейсен: Эмч нар үнэхээр туйлдаж байна. Эрүүл мэндийн салбарт огт бодлого алга Б.Бейсен: Эмч нар үнэхээр туйлдаж байна. Эрүүл мэндийн салбарт огт бодлого алга
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Бейсен: Эмч нар үнэхээр туйлдаж байна. Эрүүл мэндийн салбарт огт бодлого алга

2021 оны 6 сарын 14

Arslan.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. 

  • Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
  • Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ. Мөн коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцав.

Энэ үеэр  Бүлгийн гишүүд дараах байдлаар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Үндэсний хөгжлийн газар улс орныхоо хөгжлийг урьдчилж харж, төлөвлөж явдаг учраас та бүхэн мэдээлэл сайн байгаа байх. Тухайлбал их өөдрөг төсөөлөл гаргаад зургаадугаар сарын 15 гэхэд коронавируст халдварын тохиолдол буурна гэсэн төлөвлөлт яасан бэ. Коронавируст халдварын үед хэрэгжиж хуулийн үйлчлэл ирэх сард дуусна.

Иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгох дэмжлэгүүд ч долдугаар сарын 1-нээс зогсоно.  Гэтэл халдварын тоо дэлхий нийтийн анхааралд орохоор нэмэгдчихлээ. Та нарын төлөвлөгөө халдварын өсөлттэй хэр уялдаж байгаа вэ.

Агуулах барина, эрүүл мэндийн сургалт, тандалт хийх зэрэг ажлыг аль эрт хийгээгүй юу. Иргэдийн эрүүл мэнд, хүнд хандсан ямар бодлого гаргасан юм бэ. Эдийн засаг өсвөл иргэдийн амьдрал аяндаа дээшилнэ гэсэн ерөнхий бодлого бариад байна уу. Гадаад өрийн тааз хэмжээгээ давчихсан байна. Өрийн тааз одоо хэдээр давсан байгааг хэлж өгнө үү.

УИХ-ын гишүүн Б.Бейсен: Өвчний халдвар яаж өсч байна. Гэтэл аймаг, орон нутагт онош тодруулах лаборатори дутагдалтай хэвээрээ. Эрүүл мэндийн салбарт огт бодлого алга.

Улаанбаатарын том клиник эмнэлгийг түшиглэн эмч нарын мэргэжил дээшлүүлэх барилгыг барих хэрэгтэй. Эмч нар үнэхээр туйлдаж байна, зарим нь хувийн салбарт орж байна. Энэ янзаар эрүүл мэндийн салбар ажиллах хүнгүй болох нь.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
627805
8 эможи

zochin
2021-06-16 04:46
uneeeen eruul mendiin said ajilaa hiigeechee
Зочин
2021-06-16 01:16
Эрүүл мэндийн яамны иргүү сайдаа ажилаа хий. Цалин хөлс нэмэхгүй бол ажилаа хаяаад суулаа шүү эргүү төлөг минь амьд бол ганц майлж үзэгдээ ч
Zochin
2021-06-15 09:11
11Tsagiin medee sonsoh tutam ur uvduj bna. Ene salbariig yaaj anhaarch olon jil dord uzej yavsan bilee. Odoo tsalin punluugee oligtoi uguud negdsen bodlogotoi ajillaach.argagiu setgel dutsan turuun undurluguud.odoo naadmaa heden ter bumaar ni hiij uchnuun humuusig uhuulj emnelegiin salbariig tuilduulah sanaatai
Иргэн
2021-06-14 23:28
ЭМЯ сүүлийн хоёр сайд дээр мөнгө угаах бодлоготой байсан, т
ЭМ-ийн сайд зоригтой ажлаа хийгээчээ
2021-06-14 21:30
УЛСТРӨЖСӨН ЯНХАНУУДААС АЙЛГҮЙ АЖЛАА ХИЙГЭЭЧ
zochin
2021-06-14 19:35
sain humuusee halaad ymar ch ajilaa medehgui yumnuud bga yum chini yaj edgereh be de
Zochin
2021-06-14 17:48
Unen shuu emch,emnelgiin ajiltnuud unekheer khund nokhtsold baina lee shuu.Kharaad orovdson shuu
keyboard_arrow_up