Ц.Оюунгэрэл ИРГЭНИЙ ОРОЛЦООНЫ НЭГДЭЛ нэртэй шинэ нам байгуулжээ Ц.Оюунгэрэл ИРГЭНИЙ ОРОЛЦООНЫ НЭГДЭЛ нэртэй шинэ нам байгуулжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Оюунгэрэл ИРГЭНИЙ ОРОЛЦООНЫ НЭГДЭЛ нэртэй шинэ нам байгуулжээ

2021 оны 5 сарын 13

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Ардчилсан намаас гарах өргөдлөө өчигдөр /2021.05.13/ өгсөн. Тэрбээр талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийсэн ба удалгүй намаасаа гарч, залууст зориулсан шинэ нам байгуулж байгаагаа зарлав.

Ц.Оюунгэрэл улс төрийн энэхүү шийдвэрийнхээ талаар “Улс төрд 30 жил явсныхаа дараа харахад баян, хөрөнгө чинээтэй хүмүүсийн монопол байдал байсаар байна. Улс төрөөс авсан туршлагаа залууст хүргэмээр байна. Нэг ч минут, нэг секундыг урьд өмнө нь зүтгэж явсан хүмүүст зориулмааргүй байна. Залуусыг сонссоны дүнд АН-д өөрчлөлт хийж, оруулж ирэх гэсээр байтал миний улс төрд идэвхтэй байх хугацаа бага санагдсан. Өөрийн туршлага, мэдлэгээ залуусын хүсэж буй улс төрийг бий болгохын тулд зориулж, шинэ нам байгуулах ёстой болсон. 29 жилийн дараа АН-аас гарах хүсэлтээ нулимстайгаар бичлээ. АН-д намайг дэмжиж байсан хүн маш их байлаа. Залуучуудад зориулсан шинэ платпормыг үүсгэх хэрэгтэй гэж бодсон. Баруун төвийн үзэлтэй, бүх шатанд нь ялгахгүйгээр оролцуулж чаддаг нам байлгахыг хүсэж байгаа. Иргэн хүнийхээ хувьд анх удаа намын нэр авлаа. Иргэний оролцооны нэгдэл нэрийг надад баталж өгсөн. Залуучууд өөрийгөө бүртгүүлнэ. Тэд хэн нэгэн хүний “цүнх баригч” байх шаардлагагүй. Гар утаснаасаа намд элсдэг боллоо. Аппликейшнээр бүртгүүлж, хаана байгаагаас үл шалтгаалан намын улс төрийн үйл ажиллагаанд орж, цахим үнэмлэх авах боломжтой. Арав хоногийн турш сууж, намын дүрмээ боловсруулсан” гэж байр сууриа хуваалцлаа. 

Түүний хувьд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцсон ч нэр дэвших эрхээ авч чадаагүй юм. Үүнээс үүдэн АН-ын удирдлагууд гэх хүмүүсийн төлөө дахин ажиллахгүйгээ мэдэгдээд байсан бол энэ удаа АН-аас албан ёсоор гарч, шинэ байгуулах болсноо ийн мэдэгдлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626858
0 эможи

э
2021-05-13 13:23
энэ янхан гадаад өвгөнии дэвсгэр нам дагаж жоохон хулгаа хиииж зовлонт мөнгөтэй болжэээ лалар чинь
keyboard_arrow_up