МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн материалыг СЕХ-нд хүлээлгэн өгөв МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн материалыг СЕХ-нд хүлээлгэн өгөв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн материалыг СЕХ-нд хүлээлгэн өгөв

2021 оны 5 сарын 05

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн материалыг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан СЕХ-нд өнөөдөр хүлээлгэн өгөв. 

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН намынхаа Бага хурлаа зохион байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ энэ сарын 2-нд тодруулсан. Таван нэр дэвшигч дундаас олонхийн санал авсан У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлсэн. Хуулиар тавигдсан шаардлагын дагуу нэр дэвшигчийн материалыг хүлээлгэн өгч байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар тавигдсан бүхий л шаардлагыг манай нэр дэвшигч  бүрэн хангаж байгаа гэдгийг хэлмээр байна. МАН хөгжлийн хөтөлбөр гэрээгээ бүрэн хэрэгжүүлэх мөн ажил хэрэг болгох чиглэл дээр онцгой анхаарч нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөө боловсруулсан.

Бидний мөрийн хөтөлбөрт УИХ-ын 2020 оны сонгуульд оролцохдоо танилцуулж байсан "Хөгжлийн гэрээ"-г хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарч тусгасан байна. Монгол Улсад шударга ёсыг тогтоох, баялгийг тэгш хуваарилах, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын суурь зарчмыг бэхжүүлэхийг зорьж байна.

Бидний боловсруулсан мөрийн хөтөлбөрт Үндэсний аудитын газраас 17 зүйл заалтад өөрчлөлт оруулах шаардлага тавьсан. Шаардлагын дагуу бид мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулсан.

Төрийн тэргүүний сонгох сонгууль шударга, будлиангүй, эргэлзээгүй болох та бүхнээс хамаарна. МАН-ын хувьд үүнд саад бэрхшээл учруулахгүй, хуулийг чанд мөрдөн ажиллахад онцгой анхаарна" гэлээ.

Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшигчийн материалын бүрдлийг хянаж, хүлээлцэх тэмдэглэл хөтлөн гарын үсэг зурлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626503
4 эможи

keyboard_arrow_up