СОНГУУЛЬ: Ц.Тувааны $50.000-ын ГЭРЭЭ салхинд хийсч, намын даргаа “АВЧ” чадахгүйд хүрлээ СОНГУУЛЬ: Ц.Тувааны $50.000-ын ГЭРЭЭ салхинд хийсч, намын даргаа “АВЧ” чадахгүйд хүрлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СОНГУУЛЬ: Ц.Тувааны $50.000-ын ГЭРЭЭ салхинд хийсч, намын даргаа “АВЧ” чадахгүйд хүрлээ

2021 оны 4 сарын 28

Намын үзэл баримтлал нэг байдаг. Зүүний, барууны гээд дотроо үзэл баримтлалаараа ялгаатай. Хэрэв нэг намд байсан нөхөд үзэл баримтлал зөрчилдвөл салаад өөр нам, эвсэл байгуулаад явж болно. Харин нэг намыг хоёр хуваагаад нэг нэртэй, нэг тамга тэмдгийн төлөө өрсөлдөх нь улс төрийн эрүүл үзэгдэл биш. Харин Монголд байна. Ардчилсан нам.

Нэгэн цагт хувьсгал эхлүүлж, саяхныг хүртэл лидер улстөрчидтэй улс орныг удирдаж явсан АН өнөөдөр сөрөг хүчний чадвар битгий хэл дотроо хоёр толгойтой болчихсон, түүнийхээ төлөө өдөр шөнөгүй үзэлцдэг боллоо. Хоёр талд сонгогдсон дарга нар нь тал талд хэвлэлд ярьж, өөрийгөө албан ёсных хэмээн итгүүлэхийг оролдоно.

Гэвч энэ асуудлыг шүүх шийдвэрлэдэг. Үүний дагуу Улсын дээд шүүх өчигдөр АН-ын даргын асуудлыг хэлэлцээд буцаажээ. С.Эрдэнэ, Ц.Тувааны талд сонгогдсон О.Цогтгэрэл, М.Тулгатын аль нь ч намын даргын шаардлагыг хангахгүй гэж үзлээ.

Хэрэв иймдээ тулбал Ц.Тувааны хувьд асуудал улам хүндрэх шинжтэй. АНУ-ын лобби компанитай ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд туслуулахаар 50,000 ам.долларын гэрээ байгуулсан асуудал өнгөрсөн долоо хоногт ил болж олныг гайхашруулсан. Тэрээр энэ асуудалд “Манайд 50,000 битгий хэл 50 доллар ч байхгүй” гэх ядмаг хариултаас өөрөөр энэ асуудал дээр цэг тавьж чадаагүй. Нэгэнт олон улсад баримт нь ил болж, гадны хэвлэлүүд биччихсэн “хэрэг”-т Ц.Туваан ямар баримтаа гаргах билээ.

Нөгөө талд энэ гэрээний зорилго нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг ирэх сонгуульд өрсөлдүүлж, дэмжих зорилготой байсан нь тодорхой болсон. Гэтэл Үндсэн хуулийн цэцээс Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй гэдэг дүгнэлт гаргачихлаа. Үүнийг харсан Х.Баттулга нь наагуур цамнаад улс төрийн олон акц зохион байгуулаад өөртөө тус биш ус цацчихаад сууж байна.

Ерөөс Ц.Туваан, түүний АН-ын төлөвлөгөө бүгд уначихлаа. Гэрээ нь ил болж, Ерөнхийлөгчид нэр дэвших хүн нь эрхгүй болж, дээр нь Дээд шүүх намын даргыг нь батламжлахаас татгалзлаа. Нэг ёсондоо Ц.Тувааны 50,000 ам.долларын гэрээ нь салхинд хийсч намын дарга ч үгүй, Ерөнхийлөгчийн сонгууль ч үгүй үлдэх шинжтэй болжээ.

Эх сурвалж:  shuurhai.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626156
1 эможи

keyboard_arrow_up