Ардчилсан нам АНУ-ын лобби компанитай $50.000-ын гэрээ байгуулсныг Ц.Мөнх-Оргил дэлгэж, Ц.Оюунгэрэл нотоллоо Ардчилсан нам АНУ-ын лобби компанитай $50.000-ын гэрээ байгуулсныг Ц.Мөнх-Оргил дэлгэж, Ц.Оюунгэрэл нотоллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ардчилсан нам АНУ-ын лобби компанитай $50.000-ын гэрээ байгуулсныг Ц.Мөнх-Оргил дэлгэж, Ц.Оюунгэрэл нотоллоо

2021 оны 4 сарын 22

Arslan.mn

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан яг одоо болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Ардчилсан намын /АН/ талаар ноцтой мэдээлэл дэлгэлээ. Тэрээр "Сонгууль будилуулах ажлыг АН хийх гээд байна. АНУ-ын Лобби буюу нөлөөллийн үйл ажиллагаа хийдэг компаниуд гадна дотны компаниудтай гэрээ байгуулах болгондоо бүртгүүлдэг. Гэтэл Ардчилсан намын дарга Ц.Туваан АНУ-д бүртгэлтэй DCI хэмээх лобби бүлэгтэй 04 дүгээр сарын 12-оос 06 дугаар сарын 12-ыг хүртэл хугацаанд буюу сонгуулийн хугацаанд $50.000-ын гэрээ байгуулсан байна. Үүнийг бид сонгуулийг будилаантуулах ажлыг хийх гэж байна хэмээн харж байна." хэмээлээ.

Энэ талаар тайлбар хийхийг шаардахад АН-ын дарга Ц.Туваан "Манайх тийм баян нам биш" гэдгээс өөр зүйлийг хэлсэнгүй. 

Тэгвэл энэ талаар АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл "Үүпс ...Туваан гишүүн юу хийчихээ вэ. Америкт лобби фирмүүд нь конгресстоо бүртгэлтэй байдаг. Бүх гэрээрээ ил тавьдаг. Ялангуяа гадаадын сонгуультай холбоотой лоббиг ба бэгүй тайлагнах ёстой гэдгийг мэдэхгүй гэрээ хийсэн бололтой. $50К-аар хөлслөнө, хэвлэлд $100К төлнө гэж гэрээлж" хэмээн жиргэжээ.

Үүнээс харахад АН-ын дарга Ц.Туваан Монголын ардчилалд АВАНГАРД имидж бүрдүүлэхээр Вашингтоны DCI GROUP хэмээх лобби фирмтэй #50.000$ гэрээ, #100,000$ -ын хэвлэл мэдээллийн гэрээ хийсэн нь нотлогдож байна. 

АН дотроосоо хагаралдсан байгаа учир мэдээлэл нь ч түмэнд амархан түгдэг болж дээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
2
625877
6 эможи

ж.гомбосүрэн
2021-04-25 10:25
Мөнхоргил хувийн өмгөөлөлийн фирмтэй монгол улсын өмнөөс олон шүүхэд удаа дараа орж ялагдаж бсан тухай мэдээлэл байдаг..энэ хүн их сайн мэдэх байх..
Иргэн
2021-04-25 09:51
Туваан мөнгө төлөөгүй гэснээс гэрээ хийгээгүй гээгүй. Гэрээгээ хийгээд мөнгөө төлж амжаагүй байхдаа азаартсан байх. АНУ-ын компани Хууль зүйн яамандаа худал мэдээлэл бүртгүүлнэ гэж хэзээ ч байхгүй. Ядаж л орлого олсон гэж татвар төлнө.
Зочин
2021-04-24 18:38
МАН ыг дарахаар АНУ аас тусламж гуйжээ Туваан ташуурандаа тусламжийн бичгээ нууж гараад гэрээгээ амжилттай хийсэн сурагтай
Зочин
2021-04-22 19:19
20 сая долларын хэрэг эхнээсээ гарч байна даа.
ЗОЧИН
2021-04-22 16:04
УЛС ОРНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗАНАЛ ХИЙГЭЭД БУСДЫГ УРИАЛАН ДУУДААД БАЙГАА НѲХДИЙГ ХАРААД БАЙХ ХЭРЭГ БАЙНА УУ АРД ТҮМЭНД АЮУЛ ДУУДААД ЮУ ХҮСЭЭД БАЙНА
Зочин
2021-04-22 15:44
Аль аль нь адилхан новшнууд хоорондоо алалцаа ард иргэдийг хөлдөө чирээд хэрэггүй
Доржготов
2021-04-22 15:44
Баттулга мөнгийг нь төлж дээ янз нь!!!
Зочин
2021-04-22 13:54
MAN 2020 songuulid korea, china kompaniudiig xulsuur ajluulsan. urd ni dandaa tegj bsan daa.
Артаг
2021-04-22 13:24
Оюунгэрэл чинь өөрөө гадны гар хөл болсон хүн биз дээ. Хэрээ хэрээнийхээ харыг гэж.
ЗОЧИН
2021-04-22 12:49
МӨНХОРГИЛ МАЛЫН НЭГ ӨДРИЙН ХООЛНЫ МӨНГӨ БИШ ҮҮ. ӨӨРИЙН НАМЫН ХУЛГАЙЧУУДААСАА 500 ТЭРБУМЫГ НЬ ЯДАЖ УЛСАД БУЦААЖ ТУШААЛГАХ АД САНАА ТАВЬ. ХӨГИЙН ГАР МӨНХ ОРГИЛ.
keyboard_arrow_up