Цэцийн шийдийн дараа: Цэц, УИХ, Х.Баттулга, АН, ХҮН... Цэцийн шийдийн дараа: Цэц, УИХ, Х.Баттулга, АН, ХҮН...
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цэцийн шийдийн дараа: Цэц, УИХ, Х.Баттулга, АН, ХҮН...

2021 оны 4 сарын 19

Arslan.mn

2021.4.16-НД ЦЭЦ ДЭЭР ЮУ БОЛОВ?

Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших үгүйг Цэц 2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд хэлэлцэв. Үүнийг хэлэлцэх хурал өдрийн тал гацсан. Учир нь, өглөө 8:30 цагт товлогдсон хуралд Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж ирсэнгүй. Цэцийн 29 жилийн түүхэнд ингэж хуралдаанаа бойкотолсон Цэцийн гишүүн гарч байсангүй. Ц.Нанзаддорж анхных нь ажээ.

Ингээд Цэцийн удирдлагуудын шийдвэрээр бүрэлдэхүүнийг өөрчилж Ц.Нанзаддоржийн оронд Ж.Эрдэнэбулганыг томилов. Энэ бүрэлдэхүүнээр 15:00 цагаас хуралдаж гурван цаг гаруй хэлэлцэв. Дам утгаараа “...Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй” гэсэн 02 тоот дүгнэлтийг гаргалаа. Энэ хооронд Цэцийн гадна болоод цахим сүлжээнд Цэцийн гишүүдийг эсэргүүцсэн “жагсаал” болж байв. МоАХ-ны харьяалал бүхий зарим хүн хатуу хөл хорионы дэглэм зөрчсөн асуудлаар цагдаагийн байгууллагад шалгуулсан гэх мэдээлэл бий. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Цэцийн зарим гишүүнд нөлөөлөхийг оролдсон гэх мэдээллүүд зарим хэвлэлээр цацагдсан.

Ер нь бол Цэцийн гишүүн, “гаднын этгээд”, ер нь хэн ч бай Цэцийн үйл ажиллагааг тасалдуулахыг хуулиар хорьсон. Хариуцлага хүлээлгэдэг.

Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 23 дугаар зүйлд “Цэцийн хууль ёсны үйл ажиллагааг саатуулах, дарамт үзүүлэх зорилгоор гүтгэсэн, доромжилсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал шүүх түүнийг 5000-50000 төгрөгөөр торгоно” гэж бий.

ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ УИХ ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ өөрөө хэдхэн сарын өмнө, тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар 24-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийг батлалцсан Т.Доржханд нар “...Үндсэн хууль зөрчлөө” гэж Цэцэд мэдээлэл гаргасан. Цэц маргаан үүсгэсэн. Цэц дээр УИХ-ыг Н.Энхболд төлөөлж орсон. Ялагдсан. Т.Доржханд нар “...Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” гэж мэдээлэл гаргажээ. Харин Цэц “... Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс түдгэлзүүлэн, 5 дугаар зүйлийн 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй” хэмээн шийдвэрлэв. Цэцийн Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2-т “... “Нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг”, 5.4-т “...50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж заасан байсан. Энэ заалтууд өнгөрсөн баасан гаригаас түдгэлзэж байна. Одоо Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж аваад эдгээр заалтыг хүчингүй болгоно гэсэн үг. УИХ бол МАН шүү дээ.

Х.БАТТУЛГЫН “ТЭГШИТГЭЛ”-ИЙН  САНАЛЫГ ХҮЛЭЭЖ АВЧ, БҮРЭН ЭРХИЙГ НЬ ХОЁР ЖИЛ СУНГАХ ҮҮ?

Ерөнхийлөгч Х.Баттулга бол 2019 онд араараа тавиулсан хүн. ЕТГ-ын дарга нь УИХ дээр орж очоод хэрэгжих хугацааг наашлуулах санал өгчихсөн. Энэ саналыг УИХ-д оруулсан З.Энхболдод талархлын үгс дайж байгаа явдал нэлээд үзэгдэж байна. Үндсэндээ Ерөнхийлөгчийн байр суурь УИХ-д ингэж орж ирсэн юм. Харин Х.Баттулга өнөөдрийг хүртэл энэ хаалтыг анзаарахгүй явсан гэхээр бас л түүхийгээрээ улстөрч болж таараад байна. Гэхдээ оройтсон ч гэлээ чадлаараа эсэргүүцэв. Барсангүй. Барахад хүнд л дээ. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч буй бололтой. Тэр дараагийн алхмаа хийж эхэлсэн гэж байна.

Тодруулбал, нэгэнт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “...Зөвхөн нэг удаа зургаан жил” гэж байгаа бол энэ жил дуусах дөрвөн жилийг сунгаж, 2023 оныг хүртэл зургаан жил болгох ёстой гэсэн байр суурь гэх үү, санал гэмээр юм уу асуудлыг Ерөнхийлөгчийн талаас тавьж эхэлсэн бололтой. Гэхдээ энэ бас л хана мөргөх магадлал өндөр.

Ер нь бол боломжгүй. Учир юу гэвэл, Үндсэн хуулийн энэ өөрчлөлт Х.Баттулгаас өмнөх дөрвөн Ерөнхийлөгчид ч хамааралтай тайлбарлагдаж байгаа. Тэгэхээр Х.Баттулга дээр хоёр жилийг нэмнэ гэвэл өмнөх дөрвөн Ерөнхийлөгчийн найман жил ажилласан хоёр Ерөнхийлөгчөөс яаж хоёрыг хасах уу, дөрвөн жил ажилласан хоёр Ерөнхийлөгч дээр яаж хоёр жилийг нэмэх вэ гэдэг марзан “хана” босч ирнэ. Тэгэхээр Х.Баттулгын зүгээс гарсан гэх “тэгшитгэлийн санал” явахгүй нь бололтой.

ХҮН СОНГУУЛЬД ОРОХ УУ?

ХҮН-ынхан  Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй гэсэн заргыг Цэцэд гаргаж, эцсийг нь үзлээ. Үүнтэй холбоотойгоор энэ намынхан тултлаа “цус”-аа шинжлүүлэх шиг болов. ХҮН бол УИХ-д суудалтай. Тэгэхээр улс төрийн дараагийн алхам нь Ерөнхийлөгчийн сонгууль байх нь тодорхой. Аль нэг намтай эвсэх үү. Эсвэл дангаараа оролцох уу. Удирдлагууд нь тайлбар хийж ирсэн ч дээрх асуултыг эцэслэсэн гэж хэлэхэд хэцүү. Юутай ч бие дааж оролцох болов уу гэж найдсан нэр дэвшихийг горилогчид ХҮН-ынхантай яриа тохироо хийж эхэлсэн гэж улс төрийн хүрээнд ярьж байна. Хэрвээ ХҮН хүн нэр дэвшүүлнэ гэвэл Д.Энхбат, Т.Ганболд, Ц.Оюунгэрэл нараас нэгийг нь сонгох бололтой.

АН-ЫНХАН НЭГДЭХЭЭР УУЛЗАЦГААЖ, ЕРӨНХИЙЛӨГЧИД ГОРИЛОГЧИД НЬ ТОДОРЧ ЭХЭЛЛЭЭ

Цэцийн шийдвэрийн дараа АН хамгийн их хөл хөдөлгөөнд оров. Баасан гаригийн орой АН-ынхан гурван ч хэсэг болж цуглаад сэм найрласан мэдээлэл байгаа юм. О.Цогтгэрэл, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр нар, З.Энхболд, Р.Амаржаргал нар, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нарыг дагасан гурван “бүлэг” болж яриа хөөрөө болцгоожээ. Улмаар “...Хоёр АН нэгдэх ёстой” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Хэрэгжүүлэхээр ярьж эхэлсэн байна.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болсон учраас дараагийн сонгуульд нэр дэвшихийг горилогчид ч хүсэл сонирхлоо илэрхийлж эхэлжээ. Одоогоор АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай Х.Тэмүүжин, З.Энхболд, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ, Я.Санжмятав, Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл, Н.Алтанхуяг нарын найман хүний нэрийн жагсаалт гараад байна.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
625686
6 эможи

Songogch
2021-04-22 19:15
UHTSets zuv bna. AH odoo zuv hun songoh heregtei yum
Х
2021-04-22 06:31
Амаржаргал бол хэзээ ч төрд хэрэггүй нөхөр ёсой хол байлгаарай зориг зүрхгүй шийдвэрмгаргадаггүй үхээнц бөөрөнхий улс төрийн мэнлайлал байхгүй ганцаарчилсан тоглолттой хүн
Иргэн ZORA
2021-04-21 20:26
Амаржаргал энэ үед хэрэгтэй .Энэ хүнийг ашиглах цаг болсон.
Иргэн
2021-04-21 15:10
Нэг хэсэг нь сэтгэлийн хөөрлөөр нэгтэж тэмцээд л дураараа өөрчилж болдог юм бол ҮНДСЭНХУУЛЬ бас Eрөнхийлөгчийн тухай хууль Cонгуулийн хууль нтр байх хэрэггүй юм байна шүү дээ. ХУУЬГҮЙ орон болцгооё гэж тэмцвэл яасын.
Иргэн
2021-04-21 15:05
Тэгвэл Энхбаяр бусдыг нь бас 2 . 2 жилээр ажиллуулаад тэгшитгэх хэрэгтэй Яагаад ганцхан Баттулга гэж .Тэр хаан юмуу заан юмуу
нэмэр
2021-04-21 12:30
Ерөнхийлөгчийн. хугцааг. сунгаад. болоо. горилогсод. хүлээж. мөрөөдөхөд. зүгээр. Ард. түмэн. бүгдийг. мэднэ. Нууц. юм гэж байхгүй. болсон. Энэ. улсууд. хугцаа. сунгах тухай. тэмц. Хоорондоо. сайн. нэгд. М.А.Намаа. шүт.
Mongol
2021-04-20 17:59
Iim oroo busgaa ued Sanjmytav shig tulhtai hun Mongolchuudad heregtei
Иргэн
2021-04-19 13:23
Хамгийн зөв шийдэл ерөнхийлөгчийн эрхийг 2 жилээр сунгах явдал юм. УИХ хэлэлцээд хууль гаргаад л болно биз дээ.Энэ их өвчлөл бужигнааныг намжаах зөв шийдэл.
keyboard_arrow_up