АН-ЫН ДАРГАД Н.АЛТАНХУЯГ, П.ГАЛИНДЭВ НАР ӨРСӨЛДӨХ НЬ ҮНДСЭН ДҮРЭМГҮЙ БОЛСНЫ ИЛРЭЛ АН-ЫН ДАРГАД Н.АЛТАНХУЯГ, П.ГАЛИНДЭВ НАР ӨРСӨЛДӨХ НЬ ҮНДСЭН ДҮРЭМГҮЙ БОЛСНЫ ИЛРЭЛ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АН-ЫН ДАРГАД Н.АЛТАНХУЯГ, П.ГАЛИНДЭВ НАР ӨРСӨЛДӨХ НЬ ҮНДСЭН ДҮРЭМГҮЙ БОЛСНЫ ИЛРЭЛ

2021 оны 3 сарын 07

Arslan.mn

АН-ын даргын сонгууль нэлээд өрсөлдөөнтэй болох нь гэдгийг нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн хүмүүсээс харж болно.

Гэхдээ энэ сонгуулийг будлиантуулж, АН сэхэхгүй болтол сөхрүүлэхийг хүсэгчид ч байна. Товчхондоо АН даргаа дүрмийн бусаар сонговол Дээд шүүхэд бүртгүүлж чадахгүй. Уг нь энэ сарын 5-ны 20:00 цагт нэр дэвшигчдийн бүртгэл дуусгавар болж, Дотоод сонгуулийн хороонд 18 хүн бүртгүүлэхээр материалаа бүрдүүлж өгсөн.

Намын Дотоод сонгуулийн хороо тухайн үед УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, П.Галиндэв нарыг бүртгэхээс татгалзсан. Тэдний хувьд АН-аас аль хэдийн татгалзаж, УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж явсан хүмүүс. Тэгвэл өнөөдөр тус Дотоод сонгуулийн хороо 13:00 цагт хуралдаж, дээрх хүмүүсийг бүртгэж авах асуудлаар хуралдахаар болсон тухай эх сурвалжууд хэлж байна.

Хэрвээ Н.Алтанхуяг, П.Галиндэв нарыг АН-ын даргын сунгаанд бүртгэвэл энэ нь эргээд намынхаа Үндсэн дүрмийг зөрчсөн явдал болох юм. Тодруулбал, АН-ын үндсэн дүрэмд “...Өөрийн хүсэлтээр намын гишүүнээс татгалзсан болон хасагдсан иргэн намд дахин элсэж болно. Дахин элсэхээр бол ҮДХ-ны дүгнэлтийг үндэслэн эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэнэ...” гэж заасан.

Мөн АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч нь намын гишүүнээр 8-аас дээш жил бүртгэлтэй байх ёстой гэсэн заалт ч бий.Тэгэхээр хэрвээ АН-ын Дотоод сонгуулийн хороо Н.Алтанхуяг, П.Галиндэв нарыг бүртгэвэл намын Үндсэн дүрмээ зөрчсөн явдал болно.Мэдээж асуудлыг гэрлийн хурдаар шийдвэрлэж, бүртгэлийг хийлээ гэхэд дараагийн удаа АН-ын Их хурлаар бүх гишүүд нь баталгаажуулах эсэх нь асуудал дагуулна.

Түүгээр ч зогсохгүй дээрх нөхдийг НАМЫН ГИШҮҮДИЙН ХҮСЭЛТЭЭР гэдэг үгээр гоёж ялалтын туг атгуулж, намын тамгаа өгөх юм бол дахиад ч Ерөнхийлөгчийн сонгуулиар ч АН даргагүй хэвээр байх магадлалыг дагуулна.Учир нь Монгол Улсын Дээд шүүх намын Үндсэн дүрмээ ЗӨРЧСӨН гэх заалтаар АН-ыг даргагүй хэвээр нь үлдээх нь гарцаагүй.

Тиймдээ ч АН-ын Дотоод сонгуулийн хороо улстөрийн томоохон хүчний бодлогыг тодорхойлох эрх мэдлийг атгаж байгаагийн хувьд намынхаа Үндсэн дүрмийг баримтлахаас аргагүй юм.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
624306
2 эможи

ганаа
2021-03-09 19:35
Алтан хуягтай хуяггүй АН амьдарнаа амьдарсаар ирсэн амьдарах ч болно.
АН-н дэмжигч
2021-03-08 16:29
Алтан хуяг сонгогдож чадвал АН-н болон ардчиллын сүүлчийн найдвар.Эс бөгөөс иргэдийн эрх чөлөөний дуу хоолой ??? асуудалтай.
Алтанхуяг ац зайлоо
2021-03-08 16:10
Дэлхийгээс зайл
keyboard_arrow_up