БГД-ийн засаг даргаар Ө.Сумъяабаатар ажиллана БГД-ийн засаг даргаар Ө.Сумъяабаатар ажиллана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БГД-ийн засаг даргаар Ө.Сумъяабаатар ажиллана

2020 оны 11 сарын 05

Arslan.mn

Олон ч удаагийн сонгуулиар цэнхэртэж ирсэн Баянгол дүүрэг энэ удаад "УЛААРЧ", шинэ салхи сэвэлзэх нь. 

Баянголчууд энэ удаад Хотын хөгжилд хүчээ нэгтгэж МАН-д итгэл хүлээлгэн олонхи болголоо. Ингэснээр нэг хүний төрөл садан, танил талаар дүүрсэн Баянгол дүүргийг мэдлэгтэй, чадвартай шинэ залуус удирдахаар болж байна. Тус дүүргийн МАН хороо БГД-ийн засаг даргад НИТХ-ын төлөөлөгч Ө.Сумъяабаатарыг томилуулахаар санал оруулж санал 41 төлөөлөгчийн  100%-ийн дэмжлэгтэйгээр дүүргийн засаг даргаар дэмжсэнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарт уламжлахаар шийдвэрлэлээ.

Ө.Сумъяабаатар нь 2001-2004 онд ШУА-ийн Философи, социологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2007-2008 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ерөнхий сайдын туслах, шинжээч, 2014-2016 онд БОНХАЖЯ, "Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-т газрын дарга, захирал, 2016-2019 онд "Эрдэнэс тавантолгой” ХК-д газрын захирал, зөвлөхөөр ажиллаж байсан юм. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620939
0 эможи

өөрийгөө ямар их рекламддаг албан тушаал хэнээт вэ энэ ???
2020-11-06 15:59
дахин дахин муухай царайгаа гаргаад л бичээд бхйх юм
keyboard_arrow_up