Д.СУМЪЯАБАЗАР: Би хотын дарга болохгүй Д.СУМЪЯАБАЗАР: Би хотын дарга болохгүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.СУМЪЯАБАЗАР: Би хотын дарга болохгүй

2020 оны 9 сарын 02

Arslan.mn

Орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарыг хотын даргад өрсөлдөнө гэх агуулга бүхий мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гараад буй. 

Тэгвэл энэ талаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар хэлэхдээ "Нийслэлийн МАН-ын хорооны даргын хувьд намаа удирдаж орох ёстой. Энэ үүрэг чиглэлийг ч намын дарга У.Хүрэлсүх өгсөн. Нийслэлийн сонгуулиа удирдаж чамбай зохион байгуулж, хууль эрх зүйн хүрээнд нь холбогдох тойрог хэсгийн хороонуудтайгаа нягт хамтарч ажиллана. Улаанбаатар хотод 171 анхан шатны байгууллага, есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байгаа. Улаанбаатар хотын тулгамдаж байгаа олон асуудал бол манай улсын тулгамдаж байгаа гол асуудлуудын цөм болсон. Тийм учраас 1.5 сая иргэнтэй Улаанбаатар хотын ирээдүй, хотын хөгжлийн асуудлыг нухацтай авч үзэж төсвийн бие даасан байдал руу бид оруулах ёстой. 

Д.Сумьяабазар гишүүн өөрөө хотын дарга болох нь гэсэн яриа яваад байгааг харсан. Яг хатуу хэлье би хотын дарга болохгүй." гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619595
0 эможи

Зочин
2020-09-02 13:51
keyboard_arrow_up