COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 21, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргаар П.Нүрзэдийг томилжээ

админ
2020 оны 7 сарын 20

Arslan.mn

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргаар тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн П.Нүрзэд томилогдож, тамгаа гардлаа. П.Нүрзэд нь Нийслэлийн АН-ын ХЭГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд намын анхан, дунд шатанд 10 гаруй жил ажилласан залуу улстөрч аж. Тэрбээр мөн өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Баянхонгор аймагт өрсөлдөөд ялагдсан билээ.

Сануулахад, УИХ-ын 2020 оны сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээсэн тул долдугаар сарын эхээр тус намын дарга С.Эрдэнэ нь чөлөөлөгдөж буйгаа мэдэгдэж, тамгаа УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга Ц.Туваанд шилжүүлэн өгсөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618613
0 эможи

Зочин
2020-07-22 10:26
Зочин
2020-07-20 15:12
keyboard_arrow_up