COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АН-аас 10 сэжигтэн, яллагдагч НЭР ДЭВШЛЭЭ

2020 оны 5 сарын 19

Arslan.mn

УИХ-ын гишүүний нэр дэвших эрхийг 100 саяар үнэлж зарсныхаа төлөө АН-ын дарга С.Эрдэнэ тун хүнд байдалд ороод байна. Их мөнгөний төлөөх түүний шунал АН-ыг их том эрсдэлд оруулж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Учир нь АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ аваад байгаа76 нэр дэвшигчийн 12 нь өнөөдрийн байдлаар албан тушаал, авлига хээл хахууль залилангийн хэрэгт шалгагдаж, сэжигтэн, яллагдагчаар татагдаад байна. Хамгийн ноцтой нь энэ жагсаалтыг АН-ын дарга С.Эрдэнэ өөрөө тэргүүлж байна. УИХ-ын сонгуульд АН-аас  нэр дэвшигч сэжигтэн, яллагдагч нартай танилц.

1. С.Эрдэнэ

Нийгмийн даатгалын болон Тэтгэврийн санд их хэмжээний хохирол учруулсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон барих нэрээр газар авч хувьдаа завшсан,  Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа  төрсөн охин Э.Золзаяагийн  нэр дээр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас 12 тэрбум төгрөг авч хуучин элеватор шахсан хэргээр АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа явуулж, С.Эрдэнийг яллагдагчаар татсан байна.

2. Э.Бат-Үүл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэргийг ЧД-гийн шүүхэд шилжүүлсэн байна.
3. Н.Батбаяр

Архангай аймагт нэр дэвшиж байгаа Н.Батбаяр. Улс төрд орж ирэхдээ л хүний ам хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байсан Н.Батбаяр энэ удаа албан  тушаалын томоохон гэмт хэрэгт холбогдоод байгаа. Тодруулбал Эдийн засгийн Хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр 2015 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэргийг Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн.

4. А.Адьяасүрэн

Баянхонгор аймагт АН-аас УИХ-ын гишүүнээр нэр дэвших эрхээ аваад байгаа Адьяасүрэн гэгч энэ эмэгтэй нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Автотээврийн газрын албан тушаалтанд 100 000 ам долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж, яллагдагчаар татагдаад байна

5. Д.Бат-Эрдэнэ

Д.Бат-Эрдэнэ Тавантолгой хувьцаат компанийн ТУЗ-д ажиллаж, Тавантолгой ХК-аас гадаадын зах зээлд худалдах нүүрсний үнийг зах зээлийн үнээс зориуд маш доогуур тогтоож ихэнх нүүрсийг Тавантолгой транс ХХК зэрэг цөөхөн компаниудад худалдан авч зах зээлийн өндөр үнээр борлуулж Тавантолгой ХК-ийг их наядаас доошгүй төгрөгөөр хохироосон. Тавантолгой ХК-ний нүүрсний үнийг гурван янзаар тогтоож, сайн чанарын нүүрсийг хямд үнэтэй сул коксжих нүүрсний үнээр 1 тонныг дунджаар ердөө 13 доллараар цөөн компаниудад худалдан авч хилээр өндөр үнээр борлуулсан. Тавантолгой ХК-иас хулгайн замаар нүүрс авч хилээр 390 мянган тонн нүүрс гаргасан зэрэг асуудлаар АТГ-т шалгагдаж, дэд захирал Дагвын хамт яллагдагчаар татагдаад байна.

6. С.Баярцогт

ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд зэрэг албан тушаал хашиж байсан С.Баярцогтыг  “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт шалгаж байна.

7. Д.Эрдэнэбат

 “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа.

8. Да.Ганболд

Дубайн гэрээ байгуулж Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж байгаа. бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр саатуулагдсан.

9. Б.Бямбасайхан

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа улс эх орныхоо эрх ашгийг үл тоомсорлон “Оюу толгой” компанид хэт давуу эрх олгосон хэргээр шалгагдаж байгаа бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр саатуулагдсан.

10. О.Магнай

Ливан, Монголын хөгжлийн сангийн тэргүүний нэрийг ашиглан Монголд хөрөнгө оруулахаар ирсэн Ливан Улсын иргэдийг залилан их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байна.

Эх сурвалж: tovch.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
2
yay an post
2
sad an post
ouch an post
2
confuse an post
3
angry an post
16
617221
31 эможи

Зочин
2020-05-20 23:33
Сонгоуульд бvpэн оролцож ухаалаг,зев,алсын хараaтай,сайн шvvлтvvpэй,эв,эеээ дээдэлсэн,одоо илт ашиг сонирхолын зерчилтэй,хуучинсаг,арчаагvй,хегжилд оруулсан энэ гэх % нэмэргvй,баяжисан буруу замын урвагч,хулгайч,тагнуул,луйварчин,алуурчин ялзарсан эрхэмvvдээс горидох,харах xvcэх зvйл огт байхгvйг бид бэлээхнээ харж,гайгий нь эдлэн vvpч,vгvйрэн хоосорч,нялх vpc eлберч vxэж байгаа одоогийн vнэн терхендее цэг тавин,цог хийморио сэргээх МОНГОЛ иргэдийн,vvлэн челеений нар мэт гяласхийх, СОНГУУЛЬ гэгч vнэт боломжондоо идвэхитэй, шинийг эрэлхийлсэн сэтгэлгээтэй,итгэл даах бие даагч чадварлаг,хvчтэй залуусаа чадлын хирээрээ дэмжин,чанартай тэргvvлих удирдагчидтай болох нь бидэнд vндсэн хуулиар олгогдсон хязгааргvй боломж юм.Монголын ухаант ардын оюун тархи,гарын vзvvpт vp хойч,ЭХ САЙХАН МОНГОЛ улсын Минь ирээдvй байгааг ухамсарлан,шийдвэртэй зоригтой еерчлелтийн телее ,иргэн бvp coнгуульдаа шинэчлэлд тэмvvлсэн зоригтой алхамыг хийнэ гэдэгт найдаж байна!Бидний сонголт мэргэн байж Дээдэс Минь суудалаа олон ,судалгаатай,оновчтой шинэ,шилдэг хегжлийн бодлого мердеж, Доодос нь сэтгэл талибуун ,олноороо эв эеэ хичээн нэгдэж,итгэл дvvрэн,ИХ Монголынхоо телее зvтэге vv!
Админ
2020-05-20 17:13
Шалгуулаад хэрэгсэхгүй болоо биздээ.Харин 49 ЖДҮ чдээ яана даа.
Зочин
2020-05-20 15:19
эрдэнэ,батүүл, магнай,ганболд, баярцогт нарыг хэзээч төрд ойртуулж болохгүй
Иргэн
2020-05-20 12:58
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд эдийн засаг өсч, төгрөгийн ханшаа сайн барьлаа. Улс маань үнэхээр их хөгжлөө. Одоо МАН-г дахиж гаргах хэрэгтэй. 30000000 Ажлын байр нэмэгдэж, татваргүй болгож, тэтгэвэрийг саяаас дээш болгож хүүхдийн мөнгийг 1000000 төгрөг болгоно. НДШ үнэгүй болж, эмнэлгүүд бас бүгд үнэ төлбөргүй болгоно
DR MAXWELL
2020-05-20 08:41
Бөөр худалдаж авах уу, эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай бөгөөд бид таны бөөрөнд 200,000 долларыг бэлнээр өгөх болно. Намайг доктор Максвелл гэдэг нь Билл Рот эмнэлэгт мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид холбогдох донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг Бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй, имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: 33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР DR MAXWELL
зочин
2020-05-19 22:28
МАНаас 49 хэрэгтэн
С
2020-05-19 22:23
Сонгох хүн цөм нохойн баас
Соёлмаа
2020-05-19 19:04
Сонгуулийн шизо чинь эрт хөдлөөд байна.Шүүхээс өмнө хүнийг гэмт хэрэгтэн мэт цоллож байж торгуулав.
Зочин
2020-05-19 19:00
АНХААР Бид сонгохгүй байх хэрэгтэй АНХААР
Namunaa
2020-05-19 18:54
Ed nart ingej l ami zuuj oorsdiinhoo idej uusan zuiliig hamgaalah arga ni ulsiin ih Hurandaa suuh ard irgedee gej setgelgui luuvirchid
Zochin
2020-05-19 18:30
Bainga l tegj ch hulgailsan tiim ch gemt heregten gedgin. Tiim l yum bol hariutslagig huleelgeech.Yu huleegeed baidgin bol doo.
Зочин
2020-05-19 18:08
Улс эх орон, ард иргэдийнхээ язгуур эрх ашгийг зөрчин нийгмийн баялгийг башир аргаар хувьдаа завшин цөлмөж хээл хахууль, албан тушаалд идэгдэн ард иргэдээ ядуу зүдүү амьдруулахад хүргэсний төлөө хэрэгт холбогдсон, шалгагдаж байгаа, яллагдагчаар татагдсан эдгээр хүмүүст ард иргэдээ хүндлэ
Зочин
2020-05-19 18:06
ОЧИРВААНЬ
2020-05-19 17:59
Гэмт хэрэг хийгээд ард түмний язгуур эрх ашгийг хохироож
Ш.Хажидмаа
2020-05-19 17:53
Аргагүй штээ. Шорон дамжсан дарга, өөрийнхөө өрөөсөн дугуйнуудыг л олно
Оюун
2020-05-19 17:27
За хүн хэлэлгүй МАН гараас ч гэсэн ЖДҮ чин 60 тэрбум тангууд дэвшээд л бн
АН МАН ДЭМЖИХГҮЙ
2020-05-19 17:22
ӨӨР СОНГОЛТ ХИЙНЭЭ
zochin
2020-05-19 17:02
hogiin yumnuud man ch gesen yalgaagui jduchin garuudn bnlee tedniig songoj bolohgui shoo
keyboard_arrow_up