COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 06, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Х.Баделхан өөрийнхөө омгийн дүү болон төрсөн эгчийнхээ хүүг нэр дэвшүүлэхээр болов

админ
2020 оны 5 сарын 18

Arslan.mn

2020 оны 05-р сарын 16-нд улс төрийн нам, эвслүүд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ  албан ёсоор зарласан.

Тухайлбал, МАН-аас гурван мандаттай Баян-Өлгий аймагт БХБ-ын сайд Х.Баделхан болон МАН-ын гишүүн Т.Абубахир, А.Гылымхан нар 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авсан.

Харин Баян-Өлгий аймагт МАН-аас нэр дэвшиж байгаа эрхмүүдийн хувиарлалт шударга бус болсон талаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле шүүмжилжээ.

Тэрбээр “Намайг дэмжиж ирэх байх гэж харж суусан нутгийн зон олонд баярлалаа. Х.Бадeлхан байхад улс төрд  шударга томилгоо хэзээ ч байхгүй гэсэн та бүхний үг үнэн байсан гэдгийг биeэрээ үзлээ. Юун тэр сүржин шалгуур. Нутгийн залуучууд, эмэгтэйчүүд, монголчуудын маань захисан шудрага ёсны төлөө тэмцээд барсангүй.

Заалнаас нэр дэвшсэн, тооллогын комисст Аскараа оруулав. Манай намаас Бадeлхан түүний нэг омгийн дүү А.Гылымхан, Бадeлханы эгчийн хүү Абубакир нар нэр дэвшлээ. Абубакир гэж хэн бэ? ХААХҮ-ийн дэд сайдаар бас ах нь зүтгүүлээд АТГ үрийн буудай оруулж ирнэ гэж хогийн буудай оруулж ирсэн асуудлаар авч үлдсэн.

ИТХ-д квотоор ороод нэг ч хоног суугаагүй. Казахстанд байж байгаад сонгууль болохоор мөнгөө барьж гүйж албан тушаал авдаг. Аваад төрийн албаны шалгалтнаас унаад ажлаас гардаг. Би өөр сайхан залуучууд дэвшсэн бол дуугүй баярлалаа гэх байсан. Бауыржан. Тлeухан. Нурлат гэж зүтгэсэн зөндөө залуучууд Бадeлханы садан биш учир дэмжигдсэнгүй. Шудрага ёс, сүржин шалгуур цаашаа юм байна. Та бүхнээс хүлцэл өчьe” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
2
617142
5 эможи

Зочин
2020-05-19 20:52
Төрөл садангаараа төр барьдаг цаг аль хэдийн өнгөрсөн
Зочин
2020-05-19 19:47
Тѳрѳл садандана. Дундад зууны гарууд. Ичээч
Батхүү
2020-05-19 18:21
Саулег сэлэнгэд ж эрдэнэбатын оронд дэвшүүлээч ямарч үед эрдэнэбатаас илүү
нурлат
2020-05-19 13:23
нурлатыг нэр дэвшүүлсэн бол зүгээр байсымдаа уг нь
Зочин
2020-05-19 01:58
Хасагууд битгий омгорхоцгоо, эвтэй байцгаа, Сауле, Мекей, нөгөө хэн билээ эмэгтэй нэр дэвшсэнгүй.
Өлгийгөөс Сауля хэзээ ч гарахгүй
2020-05-18 13:09
Тэтгэвэрт гарсан авгай сауля тэтгэвэртээ гар
Зочин
2020-05-18 12:29
гоё хэлжээ
1111
2020-05-18 12:12
Овог отог гэхээрээ алсдаа алан хядах хорлон сүйтгэх хүчээ зузаатгаж байна гэсэн үг
1111
2020-05-18 12:12
Овог отог гэхээрээ алсдаа алан хядах хорлон сүйтгэх хүчээ зузаатгаж байна гэсэн үг
Хүлцэл өчье гэчихжээ
2020-05-18 10:36
МАНАН -н гар хөл олон нүүртэй муухай авгай Сауляг Өлгийчүүд хэзээ ч сонгохгүй.
САУЛЯ БОЛЬЖ ҮЗ
2020-05-18 10:34
ЧАМД ИНГЭЖ САЛБАГНАХ ЭРХ БАЙХГҮЙ. НАМЫН НЭРЭЭР ХАА-н САЙД 8 ЖИЛ ХИЙЖ ЭН САЛБАРЫГ НУРААСАН ЧИНЬ ТОМ НҮГЭЛ БОЛНО. ЗАЙЛ ҮЗ
Таньдаг хүн.
2020-05-18 10:23
Та олон жил дэд сайд хийсэн.МАН-н буянд шүү...нэр дэвшсэнгүй гэж намын нөхөдөө муулах хэрэг байна уу? Та дэвшээд гарах боломж тун бага байгааг та өөрөө мэдэж л бхйгхх
keyboard_arrow_up