COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 06, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дэд сайд Ж.Сауле намдаа гомдож, М.Энхболд талархал илэрхийлэв

админ
2020 оны 5 сарын 18

Arslan.mn

2020 оны 05-р сарын 16-нд улс төрийн нам, эвслүүд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ  албан ёсоор зарласан.

МАН ч 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулав. Олон хүнийг баярлуулж, нэр дэвших болов уу хэмээн итгэл өвөрлөж байсан олон хүнийг гомдоов. Тухайлбал, гурван мандаттай Баян-Өлгий аймагт ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулийг эмэгтэйчүүдийн квотоор орж ирж дэвшэх болов уу гэсэн хүээлт байсан. гэвч тэрбээр энэ удаагийн  сонгуульд нэр дэвшиж чадсангүй.

2016 оны сонгуулиар заалнаас нэр дэвшээд нэрээ татаж байсан тэрбээр энэ удаа бат найдвартай нам нь нэрийг дэвшүүлэх болов уу гэж бодож байсан. Гэвч тэгсэнгүй. Үүнд дэд сайд Ж.Сауле гомдоод намаа шударга бус байна гэж шүүмжилж байгаа харагдана билээ.

Харин УИХ-ын гишүүнээр 2008 оноос гурван удаа сонгогдож, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан М.Энхболд намын бодлогын дагуу энэ удаад өнжихөөр болсон байна. Туршлагатай улстөрч тэрээр энэ тухайгаа цахим хуудаснаа бичиж ард иргэддээ, тэр дундаа Төв нутгийнхандаа итгэл хүлээлгэж байсанд нь талархлаа илэрхийлсэнийг хүргэе. 

"ТАЛАРХАЛ"

"УИХ-ын гишүүнээр 2008 оноос гурван удаа сонгогдож, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж, МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд түүхэн ялалт байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүртэл бүх цаг үед итгэл хүлээлгэж, ямар ч үед дэмжиж ирсэн Төв нутгийнхандаа талархал илэрхийлье. Судалгааны дүнгээр та бүхнийхээ итгэл найдварыг өндөр хэмжээнд хүлээж байсан ч 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд намын бодлого шийдвэрийн дагуу нэр дэвших боломж олдсонгүй. Цаашдаа намаас нэр дэвшиж буй журмын нөхдөө бүх талаар дэмжиж, Төв аймгийн хөгжил цэцэглэлтийн төлөө хийж байсан ажлуудаа үргэлжлүүлэн та бүхэнтэйгээ хамтдаа байх болно. Нутгийн олондоо сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. " гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617141
2 эможи

Сауля их муу хүн
2020-05-18 22:19
Энхболд хүний хувь Сауля хасааг авгайгаас дээр
Зочин
2020-05-18 15:36
Энхболд даргад баяр хүргэе. Монголын төрийн хүний нүүр, царай болсон хүндээ. Эрүүл энх аз жаргалыг ерөөе. Эх орон ард түмнийхээ төлөө улам ихийг бүтээгээрэй.
См
2020-05-18 15:02
Газрын наймаачин, авилгач, төрөөс төрсөн тэрбумтан, одоо монголын улс төрөөс зайлуулах.
Иргэн
2020-05-18 14:48
Ийм жуваг нуруутай төрийн хүндээ?! Тэр дахин ирэх нь дамжиггүй?!
ззз
2020-05-18 13:25
баян өлгийд нэр дэвших хүний ядаж нэг хүнийг монгол хүн сонгож байяаа аягүй бол аймаар юм бна
Сауля өөрийгөө юу гэж бодоод байгаан бэ?
2020-05-18 13:06
Дэд сайдын суудал бузарласан, ажлаа хийж чадахгүй чадваргүй тэтгэврийн 60 нас гарсан авгай
Зочин
2020-05-18 12:29
сонирхолтой
ХҮРЭЛСҮХ САЙН БАЙНА
2020-05-18 10:40
Гар хөл болсон олон нүүртэй Сауля авгайг улстөрөөс цэвэрлэж. Муу бүгдийг нь мэддэг л юм байна.
Сауля ямар нүүрээрээ гомддог юм
2020-05-18 10:31
Сауля муу хүн туйлбаргүй авгай гэдгий, МАНАН-гийн гар хөл болж явдаг тэнэг гар. Дэд сайд хийлгэж ХАА-н салбараар тоглуулсан намдаа баярла. Мэдлэг мэргэжилгүй амьтан Орос хэлний багш санаатай.
keyboard_arrow_up