COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл

админ
2020 оны 5 сарын 15

Arslan.mn

-Ардчилсан намынхны хэрүүл тэмцлийг Монголын төрд халдварлуулж болохгүй-

Сонгууль дөхөхөөр үзэл бодол эрс тэс улсууд нэгдэж элдэв янзын сайхан нэртэй нам, эвсэл байгуулах нь байдаг л үзэгдэл. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй улс төрийн субьектууд санал хураалтын маргааш л салж бутран алга болдог жамтай. Харамсалтай нь, Монголын улс төрийн хоёр гол хүчний нэг Ардчилсан намыг ийм тавилан хүлээж байна уу гэсэн мэдрэмж төрөх болов.

Намаасаа гарч сонгуульд бие дааж өрсөлдөнө гэж байсан Э.Бат-Үүл баатар гэнэт санаагаа өөрчилж, намаасаа дэвшихээр боллоо. Түүн шиг тууштай хүн С.Эрдэнэ, З.Энхболдтой эвлэрч хэл амаа ололцсон гэвэл хэн ч итгэхгүй. Нөгөө хоёр нь ч юмыг амархан мартдаг гэнэн хонгорууд биш. Гагцхүү сонгууль гэдэг том эрх ашиг л хоёр лидерийг түр буулт хийхэд хүргэж байгаа нь тов тодорхой юм. Сонгуульд Ардчилсан нам ялбал С.Эрдэнэ Ерөнхий сайд болно. Харин З.Энхболд УИХ-ын дарга болох нь тодорхой. Ганц суудал олж авахын тулд чөтгөртэй ч нийлэхээс буцахгүй байгаагийнх нь шалтгаан ердөө л энэ. УИХ-д суухдаа үр дүн гаргаагүй ч Эрдэнэтийн христийн шашинтнуудын дэмжлэгийг хүлээсэн О.Баасанхүү, нутагтаа нэр хүндтэй С.Жавхлан нарыг элсүүлж авсан нь үүний жишээ.

Мөн энэ шалтгаанаар намынхаа эсрэг явж магадгүй, явна гээд шийдчихсэн хүмүүсийн амыг түр хааж, эвлэсэн дүр эсгэж буй. Хүчээр хийгдэж буй энэ эвлэрэл сонгуулийн дараа тэртэй тэргүй ил гарна гэж үзэх хүн олон байгаа аж. Гэсэн ч Р.Амаржаргал зэрэг нөлөөтэй кадрууд намаа муухай харагдуулахаас санаа зовоод хэлээ хазаж буй. Намын гишүүдийн дунд газар аваад байсан “Сонгуульд С.Эрдэнээр удирдуулж орж болохгүй” гэсэн яриа ч энэ шалтгаанаар нам дарагдсан. Гэхдээ нэг л зүйл тодорхой. Ардчилсан нам сонгуульд ялж гэмээ нь хагарал бутралаа УИХ-д чирээд орж ирэх болно. С.Эрдэнийг намын даргаас буулгах асуудал Монгол Улсын Засгийн газрыг унагах ажил болно. Нэгэн намын хэрүүл талцал улс орны хэмжээний асуудал болно.  

Эх сурвалж: eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
617079
2 эможи

Зочин
2020-05-16 15:32
Баярцогтоо л больчихмоор бхйна даа.
Зочин
2020-05-15 19:54
Ene bol vnen AH syydal olj avahiin tyld uych hiij medne shvv hvmvvsiin ouynii medremj undur bolson doo harj l baya daa
Зочин
2020-05-15 15:43
Энэ жавхлан өнгөрчээ.Б ие даагаад явсан бол тойрго нь сонгох байсан.
Иргэн
2020-05-15 13:06
УИХ-д л орж байвал чөтгөртэй ч нөхөрлөхөд бэлэн тэнэгүүд.
Зочин
2020-05-15 10:25
sanal neg baina.
Иргэн
2020-05-15 10:24
Энэ бол ёстой үнэн. Сонгуулийн дараа их удахгүй, хэмлэлдээд, тал тал тийш тарж давхиад эхэлнэ. Улс орон л сүйрнэ.
keyboard_arrow_up