COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 04, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Сү.Батболд Дундговьд дэвшиж, Д.Дамба-Очир тойроггүй үлдэх үү?

админ
2020 оны 5 сарын 06

Arslan.mn

Өнгөрсөн оны сонгуулиар Орхон аймгаас сонгогдож байсан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Дундговь аймгийг тойглоод байв. Тэр 2020 оны сонгуулиар Дундговьд нэр дэвшинэ гэдгээ бараг л зарлачихсан.  Дундговь бол түүний аав, ээжийн нутаг юм гэдэг.  Харин сонгуулийн өмнө МАН дотор байдал өөрчлөгдөж,  Д.Дамба-Очир гишүүн шахагдаж эхэлсэн байна.  Сонгуулийн  хуулийн зохицуулалтаар Дундговь, Говьсүмбэр аймгийг хоёр мандаттай нэг тойрог болгосон.  Тус тойрогт МАН-аас энэ жил Сү.Батболд өрсөлдөх тухай яригдаж эхлэв. Цагтаа Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан тэрээр өнгөрөгч сонгуулиар Сүхбаатар дүүргээс сонгогдсон.  Харин энэ жил ээжийнхээ нутгийг бараадаж, Дундговьт өрсөлдөхөөр бэлтгэж базааж эхэлжээ.

Нөгөө мандат дээр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн нэр яригдаж байгаа. Тэрээр эмэгтэйчүүдийн квотын дагуу сонгуульд өрсөлдөнө. Тэгэхээр яалт ч үгүй Д.Дамба-Очирын хувьд энэ жил тойроггүй үлдэж буй бололтой.

Нөгөө талаар МАН-ын дарга У.Хүрэлсүх гэмт хэрэгт холбогдож байсан, төрөөс ЖДҮ, Концесс авсан гишүүдийг нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн.  Д.Дамба-Очирын хувьд өөрийн хамаарал бүхий “Сапфир стоун” ХХК-иар дамжуулан ЖДҮХС-гаас зээл авсан асуудал нь одоо ч хуулийн байгууллага дээр шалгагдаж байна. Тэгэхээр Д.Дамба-Очир энэ жил яалт ч үгүй өрсөлдөөнийг өнжих нь байна.

Эрх баригч намын бага хурал энэ сарын 15-нд болох товтой байгаа.  Энэ удаагийн хурлаар 2020 оны УИХ-ын сонгуульд намаас мандат  авч нэр дэвших нэр дэвшигчдээ тодруулах юм. 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
616855
1 эможи
keyboard_arrow_up