COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 04, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тогтохсүрэн: Бага хурал энэ сарын 15-16-нд хуралдаж, нэр дэвшигчдээ эцэслэн шийдвэрлэнэ

админ
2020 оны 5 сарын 04

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2050 он хүртэлх хөгжлийн бичиг баримт болох “Алсын хараа 2050 хөтөлбөр”-ийн талаар хэлэлцжээ. Уг асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Тэрээр, “Сонгуулиас өмнө "Алсын хараа 2050" бодлогын баримт бичгийг батлах нь зүйтэй гэж үзсэн. УИХ-аас С.Бямбацогт гишүүнээр ахлуулсан ажлыг хэсгийг байгууллаа. Үндсэн хуулийн дараа орох том баримт бичгийг энэ парламент хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэж санал нэгдсэн” гэв. Мөн МАН нэр дэвшигчдээ хэзээ тодруулах тухай асуултад, "Хуулийн дагуу энэ сарын 10-16-ны хооронд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явуулна. Манай намын Бага хурал энэ сарын 15-16-нд хуралдаж, нэр дэвшигчдээ эцэслэн шийдвэрлэнэ. МАН-д янз бүрийн хагарал байхгүй" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
616805
1 эможи
keyboard_arrow_up