COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын АМЛАЛТЫГ мань мартаагүй

2020 оны 4 сарын 10

Arslan.mn

2020 оны УИХ-ын сонгууль удахгүй болж, эрх баригч намынхан дүнгээ тавиулна. Тэгвэл өнгөрсөн дөрвөн жил МАН-ынхан хэрхэн ажилласныг мөрийн хөтөлбөрийнх нь хэрэгжилтээс харж болохоор байна.  Өөрсдөө мөрийн хөтөлбөрийнхөө 80 гаруй хувийг биелсэн гэж мэдээлээд байгаа юм. Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН  юу амлаж эрх баригч нам болсон гэдгийг дахин сануулъя.

Тэд иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засч, тэгш журамт, баян, хүчирхэг Монголыг цогцлоож чадна гэжээ.  Мөн МАН-ынхан бизнес эрхлэгчдийг дэмжиж зарим татварыг тэглэнэ гэсэн байна.

Шинэ төрлийн татвар нэмэхгүй гэжээ. Харин тэд эрх баригч нам болсноор амлалтаасаа буцаж, хэлсэн ярьсныхаа эсрэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.

Тухайлбал, Шинэ төрлийн татварыг нэмж, Татварын багц хуулийг батлуулсан. 2019 оны нэгдүгээр сараас есөн төрлийн татвар нэмэгдэж ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа үүрүүллээ.  Ингэж ажиллана гэж иргэдээс санал аваагүй.

Иргэдээ ядуурлаас аварна гэжээ. Харин ядуурлын тоо багасах биш улам нэмэгдсээр байна. Эх орноо өрнөөс салгана гэжээ.  Гэтэл шинэ бонд гаргаж бондын төлбөрөө бондоор төлж, хойд  хормойгоо авч урд хормойгоо нөхөх хэлбэрээр ажилласан. Саяхан  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийхдээ “Монгол Улс маш их хэмжээний гадаад өртэй байна. 

Тодруулбал, 2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын зээлийг эргэн төлнө” гэсэн байна.

Түүнчлэн боловсролын салбарт сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулдаг болгоно, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах нөхцлийг бүрдүүлж, шаардлагатай дэд бүтцийг сайжруулна гэжээ.  Анги дүүргэлт өндөртэй сургууль, цэцэрлэгүүдийн ачааллыг бууруулж, нэг ангид  30-аас ихгүй хүүхэд суралцдаг болгох бөгөөд хоёр ээлжтэй болгоно. Малчны хүүхдийг 6-8 насны сонголттойгоор сургуульд элсэн суралцах боломж бүрдүүлнэ. Үүнээс гадна өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтад элсэгчдийг ил тод нээлттэй сонгож, суралцагсдын тоог хоёр дахин нэмэгдүүлэх ажлыг МАН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийхээр амласан.  Энэ амлалтууд биелээгүй.

Мөн тэтгэвэр тэтгэмжийг жил бүр нэмэгдүүлж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулна гэж МАН амлажээ. Цалинг жил бүр үе шаттай нэмнэ гэжээ. Цаашилбал, тэтгэврийн зөрүүг арилгах бодлого хэрэгжүүлнэ гэсэн байна.  Мөн өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлж, орлого багатай иргэдээ төрөөс тэтгэнэ гэжээ. Монгол төгрөгийн ханш уналтыг зогсооно гэсэн байна.  Гэвч төгрөгийн ханш 2016-2020 оны хооронд 42 хувиар унасан нь иргэдийн цалин хангамж, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөөд байна. МАН энэ амлалтаа ч хэрэгжүүлж чадаагүй.

Мөн МАН хашаандаа амины орон сууц барьсан айлыг ипотeкийн зээлд хамруулна, тав хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг төр даана, хувийн хэвшлийг бүх талаар дэмжих, ЖДҮ, өрхийн бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, 21 аймагт импортыг орлох 100 үйлдвэр барина, залуу гэр бүл, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш олон хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд орон сууцжуулна. Орон сууцны түрээсээр урьдчилгаанд тооцуулдаг болно гэсэн байна.  Гэвч мөн л дээрх амлалтууд биелээгүй. Жуулчдын тоог нэг саяд хүргэнэ, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлана гэжээ.  Гэвч одоо МАН-ын Засгийн газар бүгд давхар дээлтэй ажиллаж байна.

Энэ бүхнийг 2016 онд МАН амлаж, УИХ-д олонхийн санал авч эрх баригч нам болсон.  Тэд өнөөдөр мэдэгдэхдээ мөрийн хөтөлбөрийнхөө 80 гаруй хувийг биелсэн гэж яриад байгаа. Энэ бүхнээс лав биелсэн зүйл харагдахгүй байна.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
615883
1 эможи
keyboard_arrow_up