COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АН-ЫН БҮЛЭГ: 1.2 сая төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмж болгон өгөх ёстой

2020 оны 4 сарын 03

Arslan.mn

УИХ дахь АН-ын зөвлөлөөс “COVID-19” халдварын үед эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих болжээ. Тус төслийг АН-ын зөвлөлийн дарга Г.Эрдэнэбат өнөөдөр олон нийтэд танилцуулав.

АН-аас боловсруулсан тогтоолын төсөлд нийт таван багц, 38 ажил хэрэгжүүлэхээр тусгасан байна. Төсөлд Монгол Улсын 2020 төсөвт тодотгол хийж, “COVID-19” халдвараас үүндэн ажилгүй болсон иргэдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 сараар буюу 1.2 сая төгрөг олгох, төрийн байгууллага, албан тушаалтны том оврын автомашин, утас, томилолт, баяр ёслол, хурал, уулзалт, зөвлөгөөнийн зардлыг хасах асуудлыг тусгасан байна.

Мөн Засгийн газраас уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдэд өмнөх 2 жил төлсөн татварын дунджаар зээлийн баталгаа гаргах, түрээсийн орон сууцны цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж, хэрэгжүүлэгч компаниудын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, аж ахуйн нэгжүүдийг Нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс бүрэн чөлөөлөх нь зөв хэмээн үзсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
4
615624
12 эможи
keyboard_arrow_up