COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Дундаж орлоготой иргэдийг дэмжих, орон сууц, зээлийн дарамтыг багасгах хөтөлбөр боловсруулсан

2020 оны 3 сарын 24

Arslan.mn

МАН мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүлээлгэн өглөө.

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ "МАН-ын хөтөлбөр үндсэндээ “Алсын хараа 20-50” Монгол Улсын урт хугацааны хөтөлбөрийн эхний дөрвөн жил гэж ойлгож болно. “Алсын хараа 20-50” хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд 1500 гаруй эрдэмтэн судлаач оролцон боловсруулж, УИХ-аар хэлэлцэн батлуулахаар өргөн барьсан.

Ирэх жилүүдэд төлөгдөх өр их бий. Дараагийн дөрвөн жил ч өрийн дарамттай байна. Энэ бүх зүйлийг үндэслэж илүү бодитой байх хөтөлбөр боловсруулсан. Дундаж орлоготой иргэдийг дэмжих, тэр дундаа орон сууц, зээлийн дарамтыг багасгах тал дээр энэ удаагийн мөрийн хөтөлбөрийн зорилт оршиж байгаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
4
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
angry an post
615210
10 эможи
keyboard_arrow_up