COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

З.Энхболдын эсрэг АН-ын залуус нэгджээ

2020 оны 3 сарын 19

Arslan.mn

ЕТГ-ын дарга асан З.Энхболд өдгөө АН-ын даргын ахлах зөвлөхийн албатай болсон. Сар гаруйхны өмнө ЕТГ-ын даргын ажлыг өгөх үедээ УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон учраас ийм “шилжилт” хийж байна гэж байв.

Тэрээр шинэ ажилд очсоноосоо хойш “Тавантолгойн ордыг хувьчлах гэж байна” гэсэн мэдэгдлийг хийж, энэ талаар нэлээд ярьсан. Харин зөрөөд түүнтэй холбоотой гэх “Страто” ХХК, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран ажилладаг баримт сэлтүүд хэвлэлээр гарч ирсэн. Өөр бусад фактууд ч дэлгэгдсэн.

Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тодорхой хувьд IPO хийх гэсэн шийдвэр З.Энхболдыг УИХ-ын дарга байхад гарсан. Энэ ажил үргэлжилж явсан боловч өдгөө гацаанд орж байна. Үүний үр дүнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил зогсонги байдалд орно.

Уг нь АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд Тавантолгойн ордод IPO хийх нь ямар ач холбогдолтойг, энэ үйл ажиллагаа хэрхэн үргэлжилж байсныг мэдэхийн дээдээр мэднэ. Хамгийн гол нь IPO хийгдсэнээр дээрх нэр бүхий компаниудад Тавантолгойн ордоос ордог “үр өгөөж” зогсох гээд байгаа гэсэн мэдээлэл түгж байна.

Үүний зэрэгцээ З.Энхболдын очоод удаагүй байгаа АН-д ч асуудал дэгдэж эхэлжээ. З.Энхболд АН-ын даргаар хүртэл ажиллаж явсан энэ намын кадруудын нэг. Гэхдээ АН-ын залуус нэгдэж, уулзалтуудыг зохион байгуулж, тодорхой асуудлуудыг ярьж эхэлсэн байна.

Тодруулбал, АН-ын залуус З.Энхболдын 2016 оны сонгуулийн үеэр намыг удирдаж байхдаа болоод сүүлийн үед хийж мэдэгдэл, үйлдлүүдийнх нь тухайд өөр байр суурь илэрхийлж буй аж. Тэдний байр суурийг сийрүүлбэл:

Нэг. З.Энхболд нь АН-аас 2017 онд нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад АН-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллах болсон. Ирээд хийж байгаа улс төр нь Ерөнхийлөгчтэй хагаралдаж, тэмцэлдсэн мэт сэтгэгдлийг олон нийтэд төрүүлж буй боловч энэ нь өөр эрх ашгийн зөрчил, эсвэл ирэх сонгуулийн дүнгээр АН-ын авах саналд сөргөөр нөлөөлөх “тавилттай жүжиг” байж магадгүй гэх хардлагыг төрүүлж байна.

Хоёр. З.Энхболд АН-ын дарга байхдаа буруу бодлого явуулснаас тухайн үед эрх барьж байсан намыг 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдуулсан. Хариуцлага хүлээх байтал дахиад намын удирдлагын түвшинд гарч ирсэн нь АН-ын гишүүдийн хувьд хүлээж авах боломжгүй.

Гурав. Хэрэв З.Энхболд ийм байдлаар ажиллаж, АН энэ хэвээр удахгүй болох УИХ-ын ээлжит сонгуульд оролцвол гарцаагүй ялагдана. Иймд З.Энхболдыг намын удирдах түвшинд ажиллуулах боломжгүй бөгөөд АН-ын даргын ахлах зөвлөх хэмээх хариуцлагатай албанаас нэн даруй чөлөөлүүлэх шаардлагатай гэж үзэж буй ажээ.

Тэд удахгүй АН-ын удирдлага, гишүүд, олон нийт гэсэн шат дарааллаар байр сууриа илэрхийлж, тэмцлийн арга хэмжээнүүдийг авахаар тохирчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.19  ПҮРЭВ  № 53 (6278)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615015
2 эможи

эмээ
2020-03-20 11:18
Энхболд мэтийнхэний үе өнгөрчихөөд байна . Энхболд. Баттулга. Хүрэсүх мэтийнхэий үе эрх мэдэл мөнгөний төлөө дайнаар өнгөрч байна. Хамгийн харамсалтай н. Оюунэрдэнэ мэтийн залуучууд тэр дайнд цэрэг болж ороод өөрийн толгойгүй тэдний үгээр эх орон,ард түмнийхээ эсрэг явж байгаа явдал юм. Эх орондоо шударга ёс,хуулийг ээдлэх ёсыг тогтоохын тулд ард түмэн тэмцэх болсон. Одоо. Энхболд. Хүрэлсүх. Н. Энхбаяр. Баттулга мэт төрд он удаан жил буг бологсодыг зайлуулах цаг ирсэн. Тэрнээс 2020 оны сонгуулиар бүх юм өөрчлөгдөнө гэж хүлээвэл бухын доодхыг харж үнэг турж үхэхийн үлгэрээр ард түмэн доройтож эх орон мини гадаадаас авсан зээлэнд живж дуусах болно шүү
Хуц
2020-03-19 16:36
Битгий мөрөөд
irgen
2020-03-19 16:05
sain shalga
зочин
2020-03-19 15:02
Залуучууд аа жаахан юм унш ахмад хүнээс үг сонс яагаачгүй байж хүний хоол болоод олон долоон юм бүү гунш.З.Энхболдод баатар өгье гээд явж байх улс юу яриад байна аа.
Зочин
2020-03-19 11:50
5тэрбумаар зарна гэхэд 1тэрбумаар авна гэвэл би л лав өгөхгүй тэрний оронд дотоод зах зээлд зарвал монгол хүн бүр өр тавиад ч болтугай авна
Новшийн төр засаг
2020-03-19 09:42
З,Энхболдоос өөр олигтой улс төрч үнэндээ алга тэгээд хачин новшнуудыг сонгочихоод дараа нь муулаад байдаг үхэр монголчуудын тэнэг зан хүнийг юу ч гэж муулж болно энэнд ач холбогдол өгөлгүй зүгээр л сонго,
keyboard_arrow_up