COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тогтохсүрэн: Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан

2020 оны 1 сарын 30

Arslan.mn

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай хэлэлцэв.

Тодруулбал, УИХ-ын 30 гишүүн түүнийг гишүүнээс түдгэлзүүлэх санал өгсөн бол 28 нь авч үлдэх санал өгсөн байна.  Гэсэн ч шийдвэрийг баталгаажуулах УИХ-ын тогтоолын төслийг олонх нь дэмжээгүй аж. 

Ийнхүү тодорхойгүй нөхцөл байдал үүссэн учраас УИХ дахь МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авжээ.   

Энэ талаар  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Нэгэнт санал хураалтын дүн гарсан учраас асуудал шийдэгдсэн. Тогтоолын төслийг албажуулах бол хэлбэр төдий зүйл. Н.Номтойбаяр гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байна. Хэрэв ийм хүсэлт гаргавал мөн л намын бүлэг, байнгын хороод, чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ" гэв.

Өөрөөр хэлбэл, санал хураалт явагдаж, дүнгээ гаргасан учраас тогтоолын төсөл батлагдсан эсэх нь чухал биш. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн гэж үзэж байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613165
2 эможи

Иргэн
2020-01-31 09:59
Тэнэг
иргэд ,олон монголчууд
2020-01-30 20:53
Больж больж,ардаас нь хогын хулгайч луйварчдыг цувуулаад зайлуулвал таарна
иргэн
2020-01-30 20:43
Энэ Тогтохсүрэн гэдэг өөх ч биш булчирхай ч биш мөн ч ядарсан ядуухан амьтан юмш дээ
Зочин
2020-01-30 18:12
Зочин
2020-01-30 17:44
НОМТОЙБАЯР НОВШИЙН АМЬТАН
2020-01-30 17:26
АЛЬ ЭРТ ӨРГӨДЛӨӨ ӨГӨХГҮЙ ТҮДГЭЛЗЭЭД ИРЭХЭЭРЭЭ НОВШИРЧ НТР
keyboard_arrow_up