COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын бүлэг Н.Номтойбаярын асуудалд Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дагахаар болжээ

2020 оны 1 сарын 24

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлэг Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар шийдэлд хүрч чадсангүй. Учир нь бүлгийн ээлжит бус хурлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаар тус  бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Н.Номтойбаярын гишүүний тайлбарыг сонслоо. Бүлгийн эцсийн шийд гараагүй, түр завсарласан. Н.Номтойбаяр гишүүний асуудлыг УИХ-д нууцын нууцлалын зэрэглэлтэй өргөн барьсан. Тиймээс хаалттай хуралдсан. Мөн Халдашгүй байдлын дэд хороо 15:30 цагаас хаалттай хуралдана.

Халдашгүй байдлын дэд хороо нь анхнаасаа таван гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаад хуралдъя гэж шийдсэн юм байна лээ. Өнөө өглөө Ч.Улаан сайд ирсэн тул хуралдахад бэлэн. Бүлгийн хурлаар олон талын мэдээллийг сонссон байгаа.

Намын дарга албан ёсоор байр сууриа илэрхийлсэн. Ингэхдээ намын даргын хувьд Н.Номтойбаяр гишүүнийг өөрөө өргөдлөө өгөөд, шалгуучих гэсэн хүсэлт тавьсан. Гишүүн өөрөө ч дахин бодож үзье гэсэн байгаа." гэв.

Ийнхүү 15:30 цагт товлогдсон УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар Н.Номтойбаярыг гишүүн хэвээр үлдэх үү, гурван эрүүгийн хэрэгт шалгуулж цагдан хоригдох уу гэдгийг шийдэх юм.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
612956
6 эможи

Зочин
2020-01-26 08:39
Ишшш монголчууд монголоо барьж иддэг болждээ нэг л хальтарвал улам дээрээс нь түлхэх болсон юм байна. Хүн чанар гэж байхгүй нохойн дотортой болждээ. Энэ нэг муу залууг үйлийгнь үзэж байнадаа. Арай ч хүн алаагүй байхаа итгэж байна
333
2020-01-25 15:42
энэ ч гарын алчуур гал намжаах тохироо явсан бхаа хүк.ч энхбаяр багшаасаа өвөлсөн хонзогын булчирхайтай мартагнуулах арга тактиктай юм бна .эгчынхээ согоос явуулсан мөнгөөр барьсан байр бас газар амралт 14тэрбум гээд бас асуудал зөндөө л бга намжаах тактикд орлоо сонгууль ойртлоо
Bi
2020-01-25 02:43
Дунд сургуулийн диплом болон бусад бичиг цаас бүрдүүлж УИХ ГИШҮҮН БОЛСОН ЗАЛИЛАНГ БАС ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
Зочин
2020-01-24 20:10
Ард түмэн
2020-01-24 16:49
УИХ н халдашгүй байдал гэдэгийг монгол улсын хуулиараа яаралтай хүчингүй болгох хэрэгтэй.Тэгэхгүй бол шоронд явах гэмт хэрэгтнүүд.амиа хоохойлохын тулд ямарч хамаагүй үнэ өртгөөр их хурлын гишүүн болох гээд үхэн хатан зүтгэж байна.Гэмтнүүдийн үүр уурхай болж дууслаа
Зочин
2020-01-24 16:03
keyboard_arrow_up