COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын бүлэг: 2020 оны УИХ-ын сонгуулийг томсгосон можаритор хувилбараар явуулна

2019 оны 12 сарын 16

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр өглөө хуралдаж, ирэх оны сонгуулийг 26 тойрогтой томсгосон мажоритар тогтолцоогоор явуулахыг дэмжсэн юм. Удирдах зөвлөлийн саналыг МАН-ын бүлгийн хурлаар мөн дэмжлээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлэг хуралдаж, сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлаар эцсийн шийдвэрээ гаргалаа. Гишүүд 50+26 хувилбарыг өргөн барьсан. 50 гишүүн нь жижиг тойргоос 26 гишүүн нь улс нэг тойргоос сонгогдох хуулийн төслийг өргөн барьсан. Намын Удирдах зөвлөл, намын бүлэг хуралдаж, өргөн барьсан төслийг хоёр талаар учир  дутагдалтай байна гэж үзсэн.

Нэгдүгээрт, Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдөх байдал үүсч болзошгүй.

Хоёрдугаарт, иргэд сонгогчдын зүгээс намын ард нуугдсан систем байна гэдэг шүүмжлэл гаргаж байна.  Тиймээс намын бүлэг 50+26 хувилбарыг больё гэж шийдлээ.

Харин 1992, 2008, 2012 онуудад сонгууль явуулж байсан олон мандаттай томсгосон тойрогтой мажоритар тогтолцоог сонгож байна. Энэ тогтолцоог сонгуулийн хуульд тусгахыг бүлгийн гишүүд 100 хувь дэмжсэн. Маргааш, нөгөөдөр хэлэлцэх хуулийн төсөлд энэ хувилбарыг тусгахаар боллоо." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
611633
3 эможи

Зочин
2019-12-17 01:17
keyboard_arrow_up