COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ: 26 тойрогт 76 мандатаар сонгуулийг явуулахаар шийдвэрлэлээ

2019 оны 12 сарын 16

Arslan.mn

УИХ-ын 2020 оны сонгуулийг 26 тойрогтой томсгосон мажоритар тогтолцоогоор явуулахаар болжээ. 

Тодруулбал, эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, ирэх оны сонгуулийг 2008 оны сонгуулийн хувилбар буюу томсгосон мажоритар тогтолцоогоор явуулахаар санал нэгдсэн байна.

Одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэлэлцэж байна. 

2008 онд олон мандаттай, томсгосон тойрог бүхий мажоритар тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг явуулсан байдаг. Тухайн үед УИХ-ын гишүүнээр МАХН 45, АН 28, Ногоон нам, Иргэний хөдөлгөөний намын Иргэний эвсэл нэг, Иргэний зориг нам  нэг, бие даагч нэг сонгогджээ. Улмаар тухайн жил сонгуулийн маргаан гарч долдугаар сарын 1-нд үймээн дэгдэж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611630
1 эможи

Зочин
2019-12-17 01:16
keyboard_arrow_up