COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тогтохсүрэн: Улсын төсвийн орлого 11.7 их наяд, зарлага 13.8 их наяд, алдагдал 2 их наяд байна

2019 оны 10 сарын 14

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Бүлгийн хуралдаанаар 2020 оны улсын төсвийн тухай хуулийн төсвийг хэлэлцлээ. 2020 оны улсын төсөв өргөн барихдаа улсын төсвийн орлогыг 11.7 их наяд, зарлагыг 13.8 их наяд, төсвийн алдагдлыг хоёр их наяд байхаар өргөн барьсан.

Энэ асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцээд хэд хэдэн ололттой тал байна гэж үзсэн.

Нэгдүгээрт, МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хангах чиглэлд чухал зүйлүүдийг тусгасан байна гэж жүзэж байгаа. Ялангуяа нийгмийн хамгааллын чиглэлийн амлалтууд энэ төсөв батлагдсанаар хэрэгжинэ гэж үзсэн.

Хоёрдугаарт, 2018-2019 онд хийгдсэн хөрөнгө оруулалтуудыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Төсөвтэй холбоотой асуудлыг хэлэлцээд бүлгийн хурлаас ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзсэн” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609263
0 эможи

Зочин
2019-10-14 21:22
keyboard_arrow_up