COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгч болон АН-ын зөвлөлтэй зөвшилцөнө

2019 оны 10 сарын 07

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Ерөнхийлөгч болон АН-ын зөвлөлтэй зөвшилцөх шийдэлд хүрчээ.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Ард нийтийн санал асуулга явуулах тухай, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн эхийг батлах тухай 73 дугаар тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээн авсан. Хоригийг хүлээн авсан тул 73 дугаар тогтоолыг сайжруулах эсхүл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр батлах гэсэн хоёр сонголт бий болж буй юм. Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх АН, Ерөнхийлөгчтэй зөвшилцөх нь зөв хэмээн үзсэн"  хэмээн мэдээлэв.

Мөн МАН-ын бүлгээс сайжруулсан шахмал түлшний талаар Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608966
0 эможи

Зочин
2019-10-07 20:50
Зочин
2019-10-07 15:24
keyboard_arrow_up