COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“…Хөлгийн ахмад нөхдөө орхидоггүй”

2019 оны 9 сарын 25

Богд хаант тусгаар Монгол Улсын Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн томилогджээ. Тэрээр 1912 оны долдугаар сараас 1919 оны дөрөвдүгээр сард таалал төгстлөө Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллажээ.

Arslan.mn

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрыг тэргүүлж байна.

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд 30 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. У.Хүрэлсүх бол Ардчилсан хувьсгалаас хойшхи 15 дахь Ерөнхий сайд юм.

Тэгэхээр Монгол Улсын 30 Ерөнхий сайдын 15 нь 1912-1990 оныг хүртэл 78 жилийн хугацаанд, үлдсэн 15 нь сүүлийн 30 жилд тодорсон байх юм. Өөрөөр хэлбэл, хоёр жил тутамд нэг Засгийн газар сэлгэж байсан статистикийг бид түүхэнд үлдээж байна.

Гэхдээ 1996-2000, 2004-2008, 2012-2016, 2016 оноос хойшхи УИХ-уудын үед Монгол Улсын Засгийн газар тогтвортой ажиллаагүй байгаа юм.

Ялангуяа, 1996-2000, 2012-2016 онд АН-ын байгуулсан Засгийн газар, Ерөнхий сайд нар хэрхэн унаж, томилогдож байсан жишгийг МАН-ынхан 2016 оноос хойш яг хуулбарлан дагаж байна.  Одоо У.Хүрэлсүхийн дараах 31 дэх Ерөнхий сайдын нэр сураг гараад эхэллээ.

Ийм явдал хэндээ байдаг, юунаас болдгийг нь түүх дараа нь шүүнэ. Одоо ч шалтаг шалтгааных нь  хагас хугас ил болж байна.

Гэхдээ Төрийн минь сүлд өршөөж Ерөнхий сайдаар яахын аргагүй шилээний улстөрчдөө томилж ирсэн байгаа юм.

Харин сүүлийн үеийн Ерөнхий сайд нараас жудаг, тулх үнэртэх нь ховор болсныг нийтээрээ анзаарах болсон. Улс төрд хамгийн их байх ёстой эр хүний чанар үгүй болж, Ерөнхий сайд нь танхимынхаа сайдыг, танхимынх нь сайд Ерөнхий сайдаа “нударчихдаг” байдал газар авлаа. Танхимд нь сууж байгаад түлхэж унагаад Ерөнхий сайд болчихсон хоёр ч тохиолдлыг хоёрхон жилийн зайтай бид харсан. Бас өөрөө унахгүйн тулд хэн нэг хүч муутай, нөлөө багатай сайдаа хөөж явуулчихаад гал дардаг Ерөнхий сайд нарыг ч бид мэддэг.

Тиймээс Монголын төр цаашид Ерөнхий сайд мэтийн тэргүүн эгнээнд улс төр хийх өндөр дээд албан тушаалтнуудыг томилж сонгохдоо хүн ёсны жудаг, тулхыг стандарт болгох арга саам олмоор байгаа юм. Цаасан дээр бичихгүй ч хууль болгон мөрдөж бас болдог.

Сүүлийн хэдхэн жилд тохоогдсон 5-6 Ерөнхий сайдыг анзаараад үзлээ. Монгол Улсын Ерөнхий сайдаар ердөө нэг жил хоёр сар ажилласан Ж.Эрдэнэбатаас дээр хэлсэн чанар нэлээд үнэртдэг байсныг олон хүн хэлж байна.

Угаасаа Сэлэнгийнх, эдийн засагч мэргэжилтэй Ж.Эрдэнэбат 1997 оноос хойш төрд зүтгэж иржээ. Тэрээр 1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч, 2000-2004 онд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, 2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, 2005-2008 онд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2014-2015 онд Сангийн сайд, 2016 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй юм.

УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялсан МАН-ынхан 2016 оны долдугаар сарын 8-ны өдөр Ж.Эрдэнэбатыг 97.1 хувийн саналаар Ерөнхий сайдаар томилсон юм.

Харин жилийн дараа нам дотор нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах хөдөлгөөн өрнөж, 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын нэр бүхий 30 гишүүн огцруулах саналыг өргөн барив. Улмаар 2017 оны есдүгээр сарын 7-нд ээлжит бус чуулганаар энэ асуудлыг хэлэлцээд 57.5 хувийн саналаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулсан.

Тухайн үед Т.Аюурсайхан тэргүүтэй 30 гишүүний гарын үсэг зурсан огцруулах шаардлагад Засгийн газар УИХ-аас зөвшөөрөл авалгүйгээр хууль зөрчиж концессын гэрээ байгуулсан, хүүхдийн мөнгийг хууль зөрчиж олгосон, ОУВС-тай гэрээ байгуулж эдийн засгаа хямраасан гэх үндэслэлүүд багтсан байв. Харин УИХ дахь АН-ын бүлгээс “…Төрийн албаны 22 мянга гаруй албан хаагчийг халсан, айлган сүрдүүлж, өөрөөр нь өргөдөл өгүүлэх замаар ажлын байрыг нь булаан авсан, 60 тэрбум гэх бохир системийг зохиосон, 800 тэрбум төгрөгийн концессын гэрээ нь Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчсөн, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, өр нэмэх хөнгөн сонголт хийсэн учраас Засгийн газар хариуцлага хүлээх ёстой” гэсэн дүгнэлтийг гаргасан байлаа.

Энэ чуулган дээр Ж.Эрдэнэбат “…Тэргүүлсэн танхимынхаа болон сайд нарынхаа алдаа оноог хэнтэй ч хуваалцахгүйгээр Монголын ард түмэн,  УИХ-ын өмнө Ерөнхий сайд миний бие бүрэн хариуцна. Бүтэн жилийн турш малгайд нь багтаж, хаяган дор нь явсан танхимаа болон хажууд нь сууж, хамтарч ажилласан нөхдөө огцруулах ажлыг өрдөж яваа эрхэм журмын нөхөр минь ажлын алдаа гаргасан байвал мөн Ерөнхий сайд миний бие хүлээнэ. Ерөнхий сайд бол энх цагт ч, хүнд үед ч нөхдөө орхиод гүйдэг хөлгийн ахмад байх ёсгүй. Миний зүгээс тийм үйлдэл хэзээ ч гаргахгүй гэдгээ та бүхэнд хэлье. Гэхдээ хамгийн гол нь хэн байхаас нь үл хамаараад Ерөнхий сайдыг, Засгийн газрыг огцруулахад хуулийн бодитой, баттай үндэслэл байх ёстой” гэж хэлсэн. Түүнийг огцорсны дараа хэлсэн үгийг нь хэвлэлүүд ч, улстөрчид ч онцолж байсан юм. Учир нь Ж.Эрдэнэбат шиг “…Эрхэм журмын нөхөр минь ажлын алдаа гаргасан байвал мөн Ерөнхий сайд миний бие хүлээнэ. Ерөнхий сайд бол энх цагт ч, хүнд үед ч нөхдөө орхиод гүйдэг хөлгийн ахмад байх ёсгүй бөгөөд миний зүгээс тийм үйлдэл хэзээ ч гаргахгүй” гээд хэлчихсэн Ерөнхий сайд сүүлийн жилүүдэд байгаагүй юм.

Мөн 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэхийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “…Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, дээр нь Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч гэсэн энэ хүмүүсийн амнаас нь унаж байгаа үг бүрийг ард түмэн чинь дээр нь одоо гадаад дотоодын удирдлагууд, хөрөнгө оруулагч нар анхааралтай ажиглаад байж байдаг юм. Та хэд маань алдаатай үг үсэг огт үйлдэж гаргаж болохгүй ээ” гээд өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлчихэж байв. Мөн 60 тэрбумын асуудал дээр “…Хүрэлсүх та манай Засгийн газарт орж ажилласан. Та хэдэн төгрөг төлсөн юм бэ” гэж одоогийн Ерөнхий сайдаас асууж байлаа. Хариулт аваагүй байх.

Эндээс Монголын төрд зүтгэж буй хүнд заавал байх ёстой чанар 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас үнэртээд байгаа юм. Ж.Эрдэнэбат бол хүн удирдаад, ажиллаад сурчихсан.

Хэрвээ тэр 2017 онд Ерөнхий сайдаас унахгүй гэж тэмцсэн бол концесс “хусчихсан” Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр хоёрыг танхимаасаа явуулаад галыг намдааж болох л байсан. Нөгөө хоёр үндэслэл нь угтаа шалтаг төдий байсан болж таарсан. Учир нь Ж.Эрдэнэбатыг унагах үед байсан нөхцөл байдал өнөөдөр улам дордсон. Ам.долларын ханш л бүгдийнх нь хариулт болно.

Үүнээс гадна мэргэжил эзэмшиж очоод Засаг дарга болох хүртлээ ажилласан Сэлэнгэ аймгийнх нь ажил, албан хаагчдынх нь хандлага “зөв” байдгийг энд бас дурдах хэрэгтэй биз ээ.Ер нь тэгээд хийсэн хүн шүүмжлүүлдэг. Энэ бол амьд организмд ирдэг үйлчлэл юм.

Төгсгөлд нь хэлэхэд улсаа нистэл хөгжүүлж, их гүрний дайнд аваачина гэж үлгэр ч юм шиг, мөрөөдөл ч юм шиг хөтөлбөр ярьдаг улстөрчдөөс Монголын төр зайгаа барих цаг болсон байна.

Бас “..Би” гэж цээжээ дэлддэггүй, хариуцлага ярихаар хэн нэгний “хар толгой” руу чихдэггүй, унахаас айдаггүй, уначихаад уйлдаггүй Ерөнхий сайдыг цаашдаа сонгож, томилох учиртай.

Ер нь бол сүүлийн хэдэн жилд ойр ойрхон солигдсон Ерөнхий сайд нараас жудаг, тулх хоёр илүүтэй, арай дөнгүүр нь Ж.Эрдэнэбат ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.Дамдин-Очир

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
2
wow an post
2
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7
608484
47 эможи

Zochin
2020-01-18 22:48
Mi obogtiin sadan turul gej bgaa
Zochin
2020-01-18 22:45
Baagii hun tanidaggui esbel medeelelgui l hun bna daa.Selenge aimgiig duusgaj bgaa nukhurduu akh duu hamaatan sadangaaraa
хүү нь
2020-01-16 15:29
хүн муулж сэтгэл нь тайвширдаг хүмүүсээ ! энэ насандаа хийж байгаа муйхар хүнийй мууг үзэх энэ сэтгэлийн их ѳрийг хүүхэдүүд чинь үлдэх хорвоодоо ѳдѳр бүр үйл лайг чинь халбагадаж амидардаг юм шүү ! сайн санаж сайханы бодож амьдарцгаая.
баагий
2020-01-16 15:20
би энэ хүнийг хүндэлж явдаг нэгэн бнаа. Энэ муулаад байгаа хүмүүс ядаж нэг үг солиж үзсэн болов уу? би хэдийгээр сэлэнгэ нутагынх биш болов ч нэг удаа ѳмгѳѳлѳнѳ. Хэдийгээр нададтай ямар ч хамааралгүй болов ч ярилцаж үзсэнийхээ хувьд тѳрсѳн сэтгэгдэл гэвэл тѳлѳв даруухан,хэн нэгэнийг алаг үзэхгүй,цѳѳн үгээр оновчтой санаагаа ойлгуулчихдаг сул тал, хий багатай ийм хүн санагсан.
Сэлэнг
2020-01-16 11:47
Ах дүүсээрээ мөрийтэй тоглоомчин. Нагац Зоригоо нь ажилгүй юм шиг мөрийтэй тоглож байдаг. Сэлэнгэд ирэхээрээ өөрөө нэмэгдэнэ.
Сэлэнгэ
2020-01-16 11:43
Ханаж цадахаа мэдэхгүй сда... Мөнгөний сураг байвал юу руу ч хамаагүй орно. Алтай констрайшны Бат-Эрдэний суганы үс болсон гөлөг. Хамсаатнууд нь Сэлэнгийг самарч б, а. ЗД цэвэр хужаа Ш. Оргил. БОГ-н дарга байсан Буянтогтохын Батзориг, ногоон Бадрах, мөн тамгын газрын бүх газар, хэлтсийн дарга нар бүгд бөгс долоогч нар нь...
Амаржаргал
2020-01-13 13:05
Монгол төрийн төлөө чөмгөө тасартал ажиллаж чадах хувийн зохион байгуулалттай эрхэм түшээ танд хүн бүхэн сайн хандах албагүй та зөвхөн сайнл ажиллах багаа бүрдүүл
Зочин
2020-01-12 19:58
Хятадын шээсийг юунд өмөөрөв. СЭЛЭНГИЙГ ХАМГИЙН САМАРСАН ХУЛГАЙЧ.МИТЭЙ ЦУГ ТОНИЛГО
ЕРӨӨ СУМ
2020-01-12 17:12
Манай Сэлэнгэ аймаг хамгийн хөгжил муутай аймгийн тоонд ордог нь үнэн шүү!! Ж.Эрдэнэбат ацан толгой Сэлэнгийг ах дүү хамаатан саданаараа нийлж уул ус, ургамал мод, алтыг ч хамтлагаараа (аймгийн дарга Ш.Оргил, аймгийн БОАЖГын д дарга Б.Батзориг, Ерөө Бугант Мандал Баянгол Хүдэрийн даргө нар) ханаж цадахаа мэдэхгүй идэж байна даа. Ж.Эрдэнэбат ингэж идэх гэж л төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс. авга ах Жаргалбат. Жаргалбатын баз орос. Г.Эрхэмбаяр бөх аварга. Ч.Машбат гээд л дийлэхгүй хүмүүс байна шдээ
Үнэн
2020-01-12 08:56
Уул ус, ургамал мод, алтыг ч багаараа (аймгийн дарга Ш.Оргил, аймгийн БОАЖГын д дарга Б.Батзориг, Ерөө Бугант Мандал Баянгол Хүдэрийн даргө нар) ханаж цадахаа мэдэхгүй идэж байна даа. Ж.Эрдэнэбат ингэж идэх гэж л төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс. авга ах Жаргалбат. Жаргалбатын баз орос. Г.Эрхэмбаяр бөх аварга. Ч.Машбат гээд л дийлэхгүй хүмүүс байна шдээ
Сэржээ
2020-01-12 08:54
Манай худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль төгссөн.
Зочин
2020-01-11 22:37
Даруухан эгэл жирийн үнэн үгтэй.Хэнийг ч алагчлахгүй бүх ршнд нэг л зангаараа үнэн үгтэй хүн.Эрхэлсэн албан тушаал бүхэндээ манлайлагч улс төрч хүн дээ.
bold
2020-01-11 12:03
Ой санамжаа алдаа юу Саяхан Ми овогийн гээд бөөн юм болоо биз дээ 30 жил юу ч хийгээгүй хүмүүсийг дахин бүү сонго
эх оронч
2019-09-27 09:35
Ганзагын наймааны үед орос од явж байлаа зах дээр оросууд монголчуудын хэн нэгнийг дээрэмдээд монголчууд хараагүй юм шиг нэгнийгээ хаяад зугатаачихна.Харин хужаа нарын хэн нэгнийг оросууд дээрэмдэх гэвэл бүгдээрээ бөөгнөрөл шаагилдаад хэн нэгнээ ердөө хаяхгүй зууралдаад хамгаалаад байдаг байж билээ аргагүй юмаа цусаа гэж.
a
2019-09-26 18:41
amnaas garah ug ni hurtel tsegtstei. pop zan bdgu said bsan daa. ogtsroh uyed ni haramsaj l blaa. MAH n 2 r eelj hoolondoo oroh geed yaarsan gehuudee
Irgen
2019-09-26 14:19
Noen nuruu, tulh geed onoogiin Toriin ondorlogyyded ygyilegdeed baigaa saihan chanaruudiig ezemshsen mundag zaluu, yrgelj demjdeg dee
жина
2019-09-26 12:02
энэ хүнийг мэдэхгүй цуурагсад өөрсдөө судлаад үзээрэй, одоо цагт төрд хэрэгтэй цэвэр эдийн засагч санхүүч хүн дээ та нарын муулж байгаа чинь зүгээр л атаархагсадын хар муу санаа шүү энэ хүнд итгэж үнэхээр болно нутаг орондоо улсдаа их ч юм хийж бөйгаа хийсээр ч байна байхаа би бол зүгээр л нутгийн иргэн юм аа
Солонго
2019-09-26 11:02
Бүү марга. Амьдрал, цаг хугацаа харуулаад өгнө өө .Итгэж явдаг, итгэх хүний нэг шүү бүү бачимд
Мину
2019-09-26 01:48
Цус нэгт ахан дүүс үү маш олон хүн өөр цусны хүн гэх юм олны ам ортой байдаг даа
Мину
2019-09-26 01:48
Цус нэгт ахан дүүс үү маш олон хүн өөр цусны хүн гэх юм олны ам ортой байдаг даа
Зочин
2019-09-25 23:49
Уул ус, ургамал мод, алтыг ч багаараа (аймгийн дарга Ш.Оргил, аймгийн БОАЖГын д дарга Б.Батзориг, Ерөө Бугант Мандал Баянгол Хүдэрийн даргө нар) ханаж цадахаа мэдэхгүй идэж байна даа. Ж.Эрдэнэбат ингэж идэх гэж л төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс. авга ах Жаргалбат. Жаргалбатын баз орос. Г.Эрхэмбаяр бөх аварга. Ч.Машбат гээд л дийлэхгүй хүмүүс байна шдээ
мэдрээ
2019-09-25 17:38
Ц.Нямдорж гуай хэлсэнээр Үхсэний хөлгийн ахмад байхав дээ Манан гийн утсан хүүхэлдэй.ерөнхий сайд болох гавъяа ч үгүй этгээд.М.Энхболд үгнээс гардаггүй хамаатан этгээд ээ ерөнхий сайд болгоод өөрөө ерөнхийлөгч болоод бүхнийг захирах гэсэн Манан гийн төлөвлөгөө байсым байн а лээ гэсэн биздээ.
Zochin
2019-09-25 14:25
Amjilt
ИРГЭД
2019-09-25 13:57
БУЦААЖ ТАВИХ ХЭРЭГТЭЙ ! ШАЛТГААНААР БИШ ШАЛТАГ ОЛЖ ОГЦРУУЛСАН. ЕР НЬ ТУЛХТАЙ ТӨРИЙН ХҮНИЙ ШИНЖТЭЙ ХҮН ШҮҮ ДЭЭ !
Зочин
2019-09-25 13:23
гоё хэлжээ
зочин
2019-09-25 11:06
Манан мафийн гишүүн Бадамжунай хуурай дүү .Сэлэнгийн Ер өөрийн харганат могойьын аль модыг ах дүүгээрээ ухаж сүйтгэж хагартлаа баяжсан.Хүүхдийн арцат зуслан залуучуудын холбооны байрыг хүртэл үлдээлгүй хусч их монгол баар мөрийтөй тоглоомын газар болгосон.Нагац ах Зоригтбаатар нь Сэлэнгийг атгаж байгаа гээд байн а.Сэлэнгийг идээд хагартлаа баяжсан цэвэр эрлийз залуу гэж нутгийнхан яриад байхын үнэн юм боловуу мэдэх нэгэн байнауу
Gerel
2019-09-25 11:00
Bolovsrol medleg under
keyboard_arrow_up