7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 17, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын 12 дарга “…УИХ-ыг тараая” гэж хуралджээ

админ
2019 оны 9 сарын 17

Arslan.mn

Эрх барьж байгаа улстөрчид дахин талцаад эхэлсэн. Ийм мэдээлэл улам газар авч байна. Үүнийг нотлох үйл явдлууд ч ар араасаа хөвөрч байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, МАН-ын даргаар ажиллаж байсан намынхаа хүмүүс, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарын 11 хүнийг өрөөндөө цуглуулж хуралджээ.

Тэдгээр 11 хүн нь төрд, намдаа том албан тушаал хашиж явснаас гадна МАН дахь фракц бүлэглэлүүдийг тэргүүлдэг гэдэг утгаар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийн хандсан бололтой юм.

Тэрээр ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийг “наашлуулж”, энэ оны арваннэгдүгээр сард хийе гэсэн саналаа тэдэнд танилцуулсан байна. Мөн ээлжит бус сонгууль явуулах шалтгааныг ч ярьжээ.

Ерөнхий сайдын тавьсан санал нь Сонгуулийн тухай хуулийн 8.5.1-д заасан “…УИХ-ын бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болсон” гэдэг зүйлчлэлд хамаарах тухай ч дуулгасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, “…УИХ-ыг тараая” гэсэн асуудал тавьсан байна.

Мөн УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж, сонгууль явуулах нь аль ч талаасаа МАН-д ашигтай. Улс орны эдийн засгийн хувьд ирэх жил тун таагүй байхаар байгаа. Удахгүй манай улс ФАТФ-ын саарал жагсаалтад орчихно. Ингэхээр улсын эдийн засаг улам хүндэрнэ. Нүүрс, зэсийн үнэ ч ирэх онд сайнгүй байх прогнозыг олон улсын экспертүүд хийчихсэн. Нөгөө талаас энэ өвлийн хотын утаа Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Өвлийн утааны балаг зуны сонгуулийг харлуулна.

Улс төрийн хувьд МАН-ын хувьд гол өрсөлдөгч болоод байгаа АН, МАХН-ын хувьд одоогоор сонгуульд оролцох бэлтгэлгүй байна. Тиймээс арваннэгдүгээр сард сонгууль явуулахад МАН одоогийн рейтингтэйгээ ороход ялалтаа хадгалах боломжтой гэжээ.

Түүний саналыг МАН-ын дарга асан, Шадар сайд Ө.Энхтүвшин дэмжиж байгаагаа илэрхийлээд “…Манай нам ямар ч аргаар хамаагүй 2020 оны сонгуульд ялах ёстой” гэсэн байна.

Бас УИХ-ын дарга Г.Занданшатар ч намын даргынхаа саналыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Харин УИХ-ын дарга асан М.Энхболд “…Ингэх нь зохимжгүй. Парламентын дархлаа УИХ-д хадгалагддаг. Гэтэл манай нам шийдээд УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах нь энэ дархлаанд халдсан хэрэг болно. Дараа нь өөр нэг улс төрийн хүчин сонгуулийн ялалтын төлөө дахиад л УИХ-аар тоглоно. Ингэж болохгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Түүнийг дэмжсэн зарим нэг хүн бухимдаж, хурлыг хаяж гарчээ.

Ер нь бол ямар ч намын даргын толгойд нэг сонгуулийн маргаашаас дараагийн сонгууль бодогдож эхэлдэг. Энэ утгаараа “…УИХ-ыг тараая” гэдэг нь У.Хүрэлсүхийн хувьд бодох л ёстой хувилбар байж таарах гээд байгаа юм.

Гэхдээ тэрээр хотын утаа, эдийн засгийн уналт хоёрын тарих хор хохирлоос хаашаа ч зайлах аргагүй юм. Гэвч тэр эдгээрээс болж ялагдана, унана гэхээс л учиргүй айж байгаа бололтой. Тиймээс энэ хоёрын хорыг ард түмэн мэдрээгүй байхад ээлжит бус сонгууль зарлаад эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн санаа юу гэмээр харагдаж байна.

Нөгөөтэйгүүр МАН-ынхан ямар нэг асуудал үүсэхээр овог, омгийн толгойлогч гэмээр хэдэн хүн нь энд тэнд сэм хуралддаг. Энэ хурал ч нэг тиймэрхүү учир шалтгааны дор болсон байгаа юм.

Харин МАН-ын 12 даргын “…УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулаад ялалт байгуулъя” гэдэг яриа биелэх эсэхийг цаг хугацаа харуулна. Тэр болтол тэд дахиад иймэрхүү маягаар хэд ч “хуралдаж” мэднэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.9.17  МЯГМАР  №184  (6151)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608144
0 эможи

Зочин
2019-09-17 19:28
Улс орон , ард нийтийн төлөө гэсэн сэтгэлгүй , өөрийн болон өөрийн бизнес бүлэглэлийнхээ эрх ашгийг бодсон , нэр хүнд нь уначихсан УИХ тарвал таарна , Ийм хүмүүсийн боловсруулж , баталсан хууль ядарсан иргэдэд гай брлно уу гэхээс цай болохгүй ! ! !
Зочин
2019-09-17 08:37
сонирхолтой
keyboard_arrow_up