7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

С.Эрдэнэ: АНСА-ыг 15 тэрбумаар явуулах тооцоо гарсан ч эрх баригчид төсвийг хоёр дахин нэмэгдүүлж 29 тэрбум болгосон

админ
2019 оны 9 сарын 12

Arslan.mn

2007 оноос эхлэн жил бүрийн 9-р сарын 15-ныг Ардчиддын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг НҮБ-аас гаргасан. Үүнтэй холбоотойгоор АН 9-р сарын 13-нд Ардчиллын баярыг бүх нийтийн баяр болгон тэмдэглэх гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр тус намаас мэдээлэл хийлээ.

Arslan.mn

АН-ын дарга С.Эрдэнэ "АН-ын улс төрийн зөвлөл хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудалд АН ямар байр суурьтай байхаа хэлэлцэж, зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан.

Мөн УИХ дахь АН-ын зөвлөлд чиглэл өгсөн. Ажлын хэсэг нь ҮХ-ийн эхэд дүгнэлт гаргана. Бид энэ ҮХНӨ-ийн хоёр дахь хэлэлцүүлгийн төсөл гэгчийг бүрэн үгүйсгэж байна. Учир нь ҮХНӨ-ийн төсөл анхны төслөөсөө өөрчлөгдөж, үндсэн агуулгаасаа гажсан. Бид улс төрийн мухардалд оруулахгүйн тулд ард нийтийн санал асуулгын эх загвар ямар байх, ямар асуудлаар, ямар хүрээнд явуулах вэ гэдгийг судалж эрх баригчидтай зөвшилцөнө.

СЕХ-оос гаргаж өгсөн тооцооллоор ард нийтийн санал асуулгыг 12,5 тэрбумаар хийх боломжтой юм байна. Нэмэлт зардал нь 3 орчим тэрбум. Нийтдээ 15 тэрбумаар ард нийтийн санал асуулга явуулах боломжтой гэж тооцоолол гаргажээ. Гэтэл эрх баригчид ямар тооцооллоо төсвийг хоёр дахин нэмэгдүүлж 29 тэрбум болгоод нэмэлт 3 тэрбумтайгаа 32 тэрбумаар ҮХНӨ-ийн ард нийтийн санал асуулга явуулна гэж яриад байгааг ойлгохгүй байна." гэв.

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607981
0 эможи

Зочин
2019-09-12 14:29
Зочин
2019-09-12 12:27
сонирхолтой
keyboard_arrow_up