COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тогтохсүрэн: АН болон Ерөнхийлөгч саналаа татъя гэснээр санал татагдахгүй

2019 оны 9 сарын 09

Arslan.mn

УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долдугаар сарын 16-нд өөрийн боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн төслөө өргөн барьсан. Гэвч Ерөнхийлөгчийн төсөлд тусгагдсан саналууд УИХ-аар хэлэлцэж буй төсөлд төдийлөн тусгагдаагүй учраас Ерөнхийлөгч төслөө татан авч байгаа юм байна. Улмаар энэхүү албан бичгийг нь УИХ-ын даргад хүлээлгэн өгсөн. 

Энэ талаар УИХ-ын гишүүн, МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг дууссан. Дуусаад, Ард нийтийн санал асуулга руу шилжсэний дараа төслөө татна гэсэн зүйл байхгүй. Ерөнхийлөгч саналаа бүрмөсөн татлаа гэснээр татагдахгүй. Ардчилсан нам татна гэснээр татагдахгүй. Журмын хуулинд чингэж заасан. АН-ын хувьд анхнаасаа Ард нийтийн санал асуулга явуул гэж шаардчихаад одоо "Болъё" гэж байгаа нь харамсалтай. 

Ард нийтийн санал асуулгыг 10 дугаар сарын 30,31-нд явуулна. Амьдрал баян. Нэг өдөр нь салхи, шуурга тавибал яах вэ гэж үзсэн учир хоёр өдөр болгосон." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607845
0 эможи

Зочин
2019-09-09 21:47
keyboard_arrow_up