COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй, Ерөнхий сайд аа

2019 оны 8 сарын 22

Arslan.mn

-Ерөнхий сайд Засгийн газар, УИХ-аа тарах уу-

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотойгоор УИХ дахь  МАН-ын бүлэг дахин 32:32-оор талцан, нуруу, нуруугаа харсан. Гэхдээ тэдэнд нэг талдаа гарах боломжийг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх олгож байна уу гэлтэй шийдвэрүүдийг ар араас нь гаргаж байна.  

Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд УИХ-ын гишүүний тоог 108 байхаар тусгасан. Гэтэл МАН-ын бүлэг 108 бол их, харин 76 эсвэл 99 гэдэг тоон дээр санал нэгдэхгүй байгаа. Ердөө л 9 гишүүний асуудал мэт харагдавч 32:32-оороо талцан, өөр өөрсдийн эрх ашгаа хадгалж үлдэх гэсэн санаархал нь ийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг гацаачихаад байгаа юм.

Харин сүүлийн өдрүүдэд Ерөнхий сайдын гаргаж буй шийдвэрүүд 32:32-оор тэнцээд хайнаа хагалж чадахгүй байсан МАН-ын гишүүдийг олонх, цөөнх болох ихээхэн түлхэц болж байгаа аж. Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгэнтээ сайд нартайгаа хариуцлага тооцно, “толгойтой чинь ярина шүү” гэчихсэн байхад нөгөөдүүл нь хувиа бодож, довоо шарлуулахыг хүсэх нь тодорхой.

Угаас бодит байдал дээр Ч.Улаан сайдын хувьд мах, гурилын үнийг тогтвортой барихаасаа өнгөрсөн. Ядахад тариа хураалтын цагаар Дарханы замын бүтээн байгуулалтын ажлаас үүдэлтэйгээр тариаланчид төмөр замын тээврийг сонгохоос аргагүйд хүрсэн. Тэгэхээр тээвэрлэлтийн зардал өсөхөөр гурилын үнэ нэмэгдэх магадлал өндөр. Дан ганц махны үнээ хэрхэх вэ гэж байхад ингээд гурилын үнийн асуудал үүснэ. “Толгой”-тойгоо тооцоо хийлгэж байхаар Ч.Улаан сайд албан тушаалтайгаа үлдэхийн тулд “эсэргүү” 32-той нэгдэх магадлал ч өндөр. Угаас мань хүн урваж, шарвахдаа гаргууд нөхөр шүү дээ.

Нөгөө талд утааны асуудлаа шийдвэрлэж чадахгүй, сайжруулсан гээд байгаа түлш нь өвлийг өнтэй давахад төдийлэн чанарын шаардлага хангахгүй гэдэг нь иргэдийн хэрэглээнээс ил болсон. Тэгэхээр БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат ч нөгөө талд кноп дарж мэдэхээр байгаа.

Түүнчлэн Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нийт 19 компанийн 23 тусгай зөвшөөрлийг  цуцлахшийдвэр гаргасан. Тэр дундаа байгаль орчны нөхөн сэргээлт хийдэггүй, тодорхой хууль зөрчсөн гэжүзэж “Монгол газар” компани болон тус компанийн  захирал Ц.Мянганбаярын эзэмшиж байсанзөвшөөрлүүдийг цуцалсан. Тэдгээр нь Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж буй"Монголгазар" компанийн эзэмшлийн 13 тусгай зөвшөөрөл гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд энэ бол зөвхөн Ц.Мянганбаярынх биш түүний ард УИХ-ын 7-8 гишүүн холбоотой гэдэг асуудал ч яригдаж байгаа.

Ингээд харахаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн “Үндсэн хуультай холбоотойасуудлаар манай намын бүлэг хоёр хуваагдчихаад  байгаа юм байхгүй ээ. Бүлэг дээрээзөвшилцье, дараа нь олонхиороо асуудлаа шийдье л гэж байгаа.” Гээд байгаа нь халхавч болж таарах нь. Харин Ерөнхий сайдтай тэрсэлдэж, Ерөнхийлөгчийн хэлснээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө хийгээд УИХ тарж, дахин сонгуулийн буухиа эхлүүлж мэдэхээр болоод байна.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
3
angry an post
1
607108
8 эможи

Zorig
2019-09-02 01:13
Muu hulgaichuudiig ene chigeer ni guriilgej bgaad 20ond huu hamj solih um shuu. Khurelsukhiig zasgiin gazartain 20ond zailuulj. Ter eserguu 32 iin ch bas. AN - s Erdeniig zailuulah heregtei. Erunhiilugchiig eldev hereg garguulahgui turiin hetegtei oroltsuulahgui 21 hurgechohvel bas solichihvol buh um shn blh gd bnada
Зочин
2019-08-28 11:46
айвал бүү хий .хийвэл бүү ай.би таныг .ерөнхийлөгийг ч дэмжиж бн.амжилт.
Зочин
2019-08-26 20:51
Хүүк бол бишээ. Анх Женкотой нийлж намаа самарчаад одоо улсаа самрах л үлдлээ дээ. Тарвал таарна
G
2019-08-25 14:59
200 hulgaichtai baisnaas 2 toi l baisan ni deer
zochin
2019-08-25 11:26
ЖДҮ-н толгойлогч поп ХҮРЭЛСҮХ.чи өөрөө монголын төрөөс ерөхийлөгч Баттулгатайгаа зайлж үз..ХҮРЭЛСҮХИЙН 17ТЭР бум БАТТУЛГЫН 280сая долларыг монголчууд яриагүй байгаа шүү.та 2-г ам асуух өдөр ирнэ гэж найдаж бна
Зочин
2019-08-24 20:31
Зүгээр л ажлыг нь дэмжээд явчихвал төр ард түмэндээ хэрэгтэй шүү дээ.Нэг юм хийж эхлэхээр нь хяхаж хавчаад хэцүү юм даа.Гэхдээ сайд ухахч болохгүй урагшаа зүтгэх болно оо.Ард түмэн дэмжиж байгаа шүү.
Зочин
2019-08-24 10:16
Зоригтойхон чанга гараар бариад алаад өгөөч дундуур хор хутгаад бгаа лалар урваач ноёдоо хөөж явуул.
zochin
2019-08-24 08:17
ard irged bugd erunhii saidtai hamt zogsoj bhd naad. hed chn yachij chdkuie
Зочин
2019-08-23 06:31
Их хурлыг тараагаад дахин сонгууль зарласан нь дээрээ энэ эсэргүү үйлдэл үзүүлээд байгаа нөхдүүдэд их хурал дахин нэр дэвших боломж олгохгүй байхыг хүсч бна шүү наадуул чинь гишүүн биш болбол хэн ч биш гэдгээ мэдрэх хэрэгтэй
Иргэн
2019-08-22 22:49
Эх орон газар нутаг ард түмнийхээ төлөө дуугарч юм хийх гэснээ дэмжихийн оронд тараана огцруулна гээд л манай энэ улс төрчдөд Улс орноо ард түмнээ бодож байгаа нөхдүүд байгаа юм уу гэж эргэлзээ төрүүлж байна. ЗГ татан буулгахдаа хүрвэл Ард түмэн зүгээр хараад суухгүйл бол уу!
Zochin
2019-08-22 21:30
Тэгвэл ч багаараа бүрмөсөн баяртай болно гэдгээ мэдэх байлгүй дээ
Зочин
2019-08-22 18:53
Хүрэлсүхийгээ дагаад гудамжинд гарцгаахаас өөр сонголт байхгүй шүү ард түмэн минь энэ бол эцсийн боломж
зочин
2019-08-22 11:45
Ерөнхий сйдын хэлдэг үнэн Монголын Олгиархууд гадныхантай нийлж Монголынхоо баялгыг цөлмөж байгаа нь бодит үнэн Тэр 385 тонн нүүрсний асуудал Ажнай корпорацын Д Батэрдэнэ бол маш өндөр магадлалтай хүн
Дулмаа
2019-08-22 11:16
Монголын ард түмэн шударга есны төлөө тэмцэж бгаа ерөнхий сайдтайгаа хамтдаа тэмцэнэ.
Иргэн
2019-08-22 11:08
Үнэн үг хэлсэн хүнд хүн дургүй, үхэр унасан хүнд нохой дургүй. Үнэнийг хэлсэний төлөө, шудрага ёсны төлөө явж байгаа ганц хүнээ өөчлөх хэрэггүй дээ.................
Зочин
2019-08-22 10:54
сонирхолтой
keyboard_arrow_up