COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Д.Эрдэнэбат: Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт 2020 оны сонгуулийн пиар байж болохгүй

2019 оны 8 сарын 19

Arslan.mn

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. 

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа сонгодог парламентыг бий болгохын тулд Ерөнхийлөгч УИХ-аас сонгодог байхыг бид илэрхийлээд байгаа. Мөн зарим эдийн засгийг орон нутагт нь үлдээж, эрхийг нь өгөх хэрэгтэй. Төр татвар хураамжаа зөвхөн хуулиар тогтоох ёстой. Орон нутгийн хөгжлийн хандлага зөв явж байж төвлөрлийг сааруулна.

УИХ-ын гишүүдийн эгүүлэн татах асуудлыг тодорхой болгох ёстой. Энэ зарчмын байр суурин дээр Төрийн байгуулалтын байнгын хороонд өгөх саналаа бид хүргүүлэх гэж байна. 

Олонхийн бүлэг Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд зарчмын байр суурьт хүрэхгүй байгаа талаар Д.Тогтохсүрэн даргын мэдээллээс харлаа. Сүүлийн үед Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт 2020 оны сонгуулийн пиар, улс төрийн хандлага болж хувираад байгаад харамсаж байна.

Тиймээс АН зарчмын саналаа хүргүүлж байна. Бидний саналын байр суурь хатуу байгаа." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606961
0 эможи

Зочин
2019-08-19 13:18
keyboard_arrow_up