7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Хулгайч, хулгайчаа бариарай“ буюу АН-ын УНАЛТ

админ
2019 оны 7 сарын 02

Arslan.mn

Засгийн эрхийг барьж, улс орон удирдсан дөрвөн жилд АН-ынхан хэрхэн ажилласан бэ гэдэгт ард түмэн дүн тавьсан. Харин өдгөө хууль эрх зүйн хүрээнд зөв, бурууг ялгах ажил ид өрнөж байна. Товчхондоо, тэднийг хуулийн хүрээнд ажилласан эсэхийг хууль хүчнийхэн шалгаж эхэлсэн. Уншигч та анзаарсан бол 2012-2016 онд АН Засгийн газрыг тэргүүлж байхад төрийн өндөр сэнтийд заларсан эрхмүүд ээлж дараалан байцаалт, мэдүүлэг өгч эхлээд байгаа билээ.

Хамгийн хачирхалтай нь, тэд хуулийн өмнө очихоороо “хулгайч, хулгайчаа бариарай” гэдэг зарчмаар мэдүүлэг өгч байгаа нь анхаарал татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа хууль шүүхэд “данстай” яваа.

Тодруулбал, “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалт болон Дубайн гэрээтэй холбоотойгоор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос АТГ-ынхан мэдүүлэг, тайлбар авах хэрэгтэй байгаа гэдгийг УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд өнгөрсөн сарын 26-нд нийтэд мэдээлсэн. Түүний хувьд АН засгийн эрх барьж байхад Монгол Улсын номер хоёр дахь албан тушаалын эзэн байв. Энэ утгаар нь түүнийг АТГ-ынхан тухайн өдөр дуудаж гэрчийн мэдүүлэг авсан. Ингэхдээ Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийн мэдүүлснээр АТГ-ынхан З.Энхболдыг дуудсан гэдгийг тэр өөрөө хэлсэн. Харин үүнээс хэдхэн хоногийн өмнө буюу өнгөрсөн сарын 20-нд М.Энхсайханыг АТГ-ынхан баривчлан саатуулсан. Учир нь, түүний хувьд АН засаглаж байх үед Мега төсөл хариуцсан сайдаар ажиллаж байсан учраас Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бусаар давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан байдаг. Учир нь, түүний хувьд АН засаглаж байх үед Мега төсөл хариуцсан сайдаар ажиллаж байсан учраас Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бусаар давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан байдаг. Гэвч түүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр саатуулсан гэх үндэслэлээр маргааш нь сулласан. 

Хамгийн ноцтой нь, “М.Энхсайханыг ийнхүү саатуулсан нь тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболдтой шууд холбоотой” гэх тайлбарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл мэдэгдсэн. Тэрбээр “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд яаж зуудгаа харуулан М.Энхсайханыг цагдан хорьж байгаа юм байна.

Улайм цайм ямар ч хуулийн үндэслэлгүйгээр хүнийг цагдан хорьж болдгийг Энхсайханаар зориуд харуулжээ. З.Энхболд айлгана гэж бодоод байгаа юм байхдаа, хуцлаа л байна!” хэмээн твиттерт жиргэсэн. Энэ бол хариуцлагатай хүний зорилготой үг. Төрийн том албан тушаал хашиж явсан цаг хугацаа, байр сууриас нь үзвэл баримтгүй мэдээллийг олонд түгээнэ гэж баймааргүй. Харин АТГ-т гэрчийн мэдүүлэг өгсөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өөрийгөө өөгүй гэж мэдэгдээд “Би биш Ч.Сайханбилэг эрх мэдлээ хэтрүүлсэн” хэмээн онцолсон. Энэ талаар тэрбээр "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Эрдэнэт"-ийн 49 хувийг авахдаа тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан намайг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг мэдэж байсан гэсэн мэдүүлэг өгсөн байна.

Эрх мэдлээ хэтрүүлээд УИХ-д хэлэлгүйгээр авсан буруутай үйл ажиллагаандаа намайг хань татжээ. Тийм зүйл байхгүй. Байхгүй гэдгээ албан ёсоор хуулийн дагуу хэлээд, АТГ-аас гарч явна.

"Эрдэнэт-ийн 49 хувийг УИХ-д мэдэгдэлгүй авсан нь буруу. Энэ хэргийг хуулийн дагуу шийдэх ёстой гэсэн миний гурван жилийн өмнөх байр суурь хэвээрээ. Эрх мэдлээ хэтрүүлсэн хүн нь Ч.Сайханбилэг болохоос би биш. АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ирж мэдүүлэг өг гээд байгаа юм байна.

Ирж мэдүүлгээ өгөөрэй” хэмээн АТГ-ын гаднаас шууд бичлэг хүргэсэн. АН засгийн эрх барьж байхад ажилласан төрийн гурван өндөрлөг өдгөө иймэрхүү байдалтайгаар хуулийнханд шалгуулж байна. Харин тухайн үед салбарын сайдаар ажиллаж явсан АН-ынхан ч бас “ах нар”-ынхаа буухиаг таслаагүй. Тухайн үед Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнбат яллагдагчаар татах шүүхийн тогтоолд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрсөн. Учир нь, түүнийг мөн л “Эрдэнэт"-ийн 49 хувийн худалдан авалттай холбоотойгоор хууль шүүхийнхэн байцааж, мэдүүлэг авсан байдаг. Энэ тухайд тэрбээр “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотойгоор надаас гэрчийн мэдүүлэг авахад би үнэн бодитоор өгсөн. Аж үйлдвэрийн сайд байхдаа албан тоот хийсэн үү гэсэн мэдүүлэг авсан. Аж үйлдвэрийн сайд байхдаа бүх шийдвэр, тогтоолыг би гаргаж байсан. Миний гараар мянга мянган тогтоол, шийдвэр гарсан. Яллагдагчаар татах тогтоолыг надад танилцуулж, гарын үсэг зурсан” хэмээн мэдэгдсэн. 

АН-ынхны засгийн эрхэнд гарсан дөрвөн жил иймэрхүү байдалтай өнгөрснийг өдгөө өрнөж буй үйл явцаас бэлхнээ харж болно. Хуулийн өмнө очихоороо арьсаа хамгаалж, “би биш, тэр” хэмээн бухаж нэгнээ хань татаж буйгаас үзвэл АН-ын томчууд асар их айдастай байгаа нь харагдана.

Үнэн мөнийг ялгахад цаг хугацаа хэрэгтэй ч хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр “гэмт хэрэгт” биесээ хань тохой татаж буй АН-ынхан эрх мэдэлтэй байхдаа хуудуутай зүйл хийж явсныг дээрх жишээ баримт нотлоод байх шиг. Гагцхүү өнөөдөр тэдний дунд шийдвэрийг хэн гаргаж, хэн биечлэн оролцсон бэ гэх тулаан өрнөж байна гэж дүгнэж болохоор.  Нэгэн цагт /2012-2016/ эрх мэдлийн оргилд гарсан үедээ аливаад санаа нэгдэж, хамтын шийдвэр гаргаж явсан АН-ынхан өнөөдөр хэн бэ. Энэ тухай ярихын тулд дээрх сэдэв рүү эргээд орох шаардлага гарна. Өөрөөр хэлбэл, энэ намынхан өнөөдөр ч хууль шүүхээс холдоогүй байна. 

 

УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнд ард түмнээр дүнгээ тавиулсныхаа дараа Их хурлаа зохион байгуулж, С.Эрдэнэ намын дарга болсон. Ердөө энэ цаг мөчөөс өнөөдөр ч намын дарга хууль бусаар гарч ирсэн гэх хэрүүл тасраагүй. Ийм маргаан тасрах нь бүү хэл, маргаантай замаар намын дарга болсон С.Эрдэнэ нүүрний эгнээнд явсан томчуудаа намаасаа хөөчихсөн.

Өөрийнхөө хань, хамсаатнаар АН-ыг дүүргэсэн гэх үндэслэл, тайлбартайгаар түүнийг АН-ын даргын суудлаа өгөхийг залуус нь шаардаад эхэлчихсэн. С.Эрдэнэ дарга харин эргүүлээд өнөөх хэдээ цагдаад өгсөн байдалтай л байна.  Эцсийн дүнд нь АН-ын рейтинг өмнө нь байгаагүй доод түвшинд унаад байна. Ийнхүү томчуудын толхилцооноос эрх мэдэлтэй ба мэдэлгүй үеийн АН-ын үнэн төрхийг бэлхнээ тольдож болохоор байна. Нэгнээ татаж унагах тэдний ажиллагаа цаашид хэрхэн хөврөх вэ. Хэн нь мэдүүлэг өгч, хэнийгээ шалгуулах хүсэлт гаргах бол. АН-д “цэвэр” хүн үлдсэн үү гэх мэт олон асуулт хариулт нэхэн үлдэж байна.

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605467
0 эможи

Зочин
2019-07-02 19:37
АН навс унасан шүү
ичиж амьдраач
2019-07-02 13:22
АН г унагаж чадлаа. МАН, АН ууд сүүлийн 29 жил төр барьсан. ИРГЭД мартахгүй. АЛЬ аль намын сонгуулд сойж, сайхан яриагаараа төрд гарч байсан хүмүүс БҮГД хагартлаа баяжсан. ЯМАР ч байсан МАН болон АН ард түмнийхээ төлөө юу ч хийсэнгүй. БАЙСАН хэдэн үйлдвэрийг нь хувьчлал нэрээр устгаж, малын түүхий эдийг үнэгүй болгож, ГАЗРЫН доорхи баялагийг авлига, луйвраар гадны ХӨРӨНГӨ оруулагч нартайгаа нийлж цөлмөсөн. ийм түүх байна. АН гэхэд л шоронд 8 жил болсон хүн удирдаж байна. АРАЙ ч дээ
keyboard_arrow_up