7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 17, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Н.Батсүмбэрэл: Шударга бус тэмцлээ зогсоохыг АН-аас шаардаж байна

админ
2019 оны 6 сарын 20

Arslan.mn

Монгол Ардын Намаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл, МАН-ын Нийслэлийн намын хорооны дэд дарга Н.Алтаншагай тэргүүтэй МАН-ын төлөөллүүд оролцлоо.

Гадаад хэргийн сайд, Эрүүл мэндийн яам, Хууль зүй дотоод хэргийн сайдуудыг огцруулахаар зохион байгуулалттайгаар ажиллаж байна. 

МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл "Сүүлийн хоёр сарын хугацаанд сөрөг хүчин болсон АН-аас улс төрийн ёсзүйгүй, уваагүй үйлдлүүдийг нэлээд гаргаж байна. 1990 онд хонхны дуунаар Монгол хүний эрх чөлөө ардчилалын төлөө зүтгэж байсан  Ардчилсан нам өнөөдөр цөөхөн хэдэн хулгайч, авилгач нарыг хамгаалдаг нам болсонд бид харамсаж байна. Та бүхэн санаж байгаа бол 2012-2016  онд Монголын төрийг АН удирдсан. 17 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг 2016 онд хүлээлгэж өгөхдөө хасах түвшинд аваачиж, улс орны эдийн засгийг дампууруулж, төрийг самраад хүлээлгэж өгсөн. Тэр ч байтугай Монгол Улсын Ерөнхий сайд нь Монгол Улс дампуурчихлаа. Бид дамдуурлаа зарлах уу яах уу гэж яриад сууж байсан үе бий. Ийм л байдалтай төр, эдийн засгийн МАН 2016 оны сонгуулиар авч өнөөдөр эдийн засгийн өсөлтийг 6 хувьд хүргэж, төрийн ялзрал дампуурлыг засч залруулан ажиллаж байна.  

Хэсэг хулгайч нарыг дээрээ залж, жагсаал цуглаан зохион байгуулдгаа одоо болих ёстой. Нэг жагсаалыг 40 сая төгрөгөөр зохион байгуулдаг юм гэнэ. Харамсалтай нь жагсаалд нь очих хүнгүй сандарч байгаа юм билээ. Энэ байдлаа зогсоохыг МАН шаардаж байна."гэв.

Arslan.mn

ШУУД ҮЗЭХ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605028
1 эможи

Цэдэн
2019-06-20 18:07
АН-Н үйлээ үзэх нь дээ, аргаа барж байна ард түмэн бүгдийг ойлгож байгаа, АН-М -2028 -оны сонгуулиар бага зэргийн суудал авах боломжтой. түүнээс нааш гордилтгүй (шинэчлэгдсэн тохиолдолд шүү дээ )
Зочин
2019-06-20 16:07
Шившигтэй сайд нараа хаацайлж байгаа санаа нь юм байхдаа. Ичиг ичиг
зочин
2019-06-20 15:23
Шаардаад байдаг чи хэн бэ гөлөг минь
keyboard_arrow_up