COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АН: Захиргааны хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ

2019 оны 6 сарын 03

Arslan.mn

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуралдаж, нөхөн сонгуулийн тов, зардлыг шийдвэрлэсэн тогтоол үндсэн хууль зөрчсөн гэх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авахгүй гэж шийдвэрлэжээ. Мөн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, дэмжив. 

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Захиргааны ерөнхий хуульд тавьсан хоригийн талаар хэлэлцэв. Эл хууль нь Засгийн газрын болон түүний харьяа байгууллагын шийдвэрийг шүүх хянахгүй байхаар заасныг эсэргүүцэв. Мөн эрх ашиг нь зөрчигдөж байгаа иргэн, хуулийн этгээд шүүхээр эрхээ хамгаалуулж чадахгүйд хүрэх ноцтой үр дагавар бий болох эрсдэлтэй байгааг онцолсон. Тиймээс дээрх хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604284
0 эможи

keyboard_arrow_up