COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Эрдэнэ: С.Баярын үеийн Засгийн газар Оюутолгойн гэрээнд хариуцлага хүлээх ёстой

2019 оны 5 сарын 31

Arslan.mn

Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ болон албаны бусад хүмүүс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

АН-ын дарга С.Эрдэнэ “Монголд хариуцлага гэдэг зүйл байхгүй болсон. Ийм нөхцөлд сөрөг хүчний гол нам АН үүрэг хариуцлагаа ухамсарлаж, удаа дараагийн том жижиг жагсаал зохион байгууллаа.  Өчигдөр орон даяар нэгдсэн том жагсаал зохион байгууллаа. Нийслэлийн төв талбайд 30 орчим мянга, 19 аймгийн төвд 12 мянга орчим иргэн цуглаж эсэргүүцлээ илэрхийлсэн дүн мэдээтэй байна. 

УИХ-ын чуулган дээр Оюутолгойн асуудал яригдсан байсан. Тэр гэрээг байгуулсан Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ өнөөдөр байж байна. С.Баярын тэргүүлж байсан стандарт бус Засгийн газар Оюутолгойн гэрээнд хариуцлага хүлээх ёстой.  Монголын нэг номерын худалч сайд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Өнөөдөр Монгол Улсад 29.5 тэрбум ам.доллартай тэнцэх гадаад өр байна. 

Бид УИХ-д шаардлага тавихдаа хариуцлагагүй Засгийн газартаа хариуцлага тооц. Тэгж чадахгүй бол УИХ өөрөө тар гэдгийг л шаардсан. " гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
604201
1 эможи

Өндөр настан
2019-05-31 21:54
2 нам 2 уулаабуруутаы дубай
keyboard_arrow_up