7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 24, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МАН Бага хурлаа хойшлуулжээ

админ
2019 оны 5 сарын 28

Arslan.mn

42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах байсан өнөөдрийн МАН-ын Бага хурал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

Ийнхүү хойшилсон нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой аж. Учир нь Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр болж, УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн болон нөхөн сонгууль товлосон УИХ-ын тогтоолууд нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэц өчигдөр хоёр шийдвэр гаргалаа. Нэг нь УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй, нөгөө нь нөхөн сонгууль товлон зарласан хугацаа Сонгуулийн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан билээ.

Ийнхүү Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болох эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал бий болоод байгаа учир МАН Бага хурлаа хойшлуулсан байж магадгүй байна.

Харин албан ёсны шийдвэр одоогоор гараагүй байна гэдгээ албан албаны эх сурвалж мэдээллээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
604040
0 эможи

keyboard_arrow_up