7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 24, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт хариуцлага тооцох шаардлагагүй гэж үү?

админ
2019 оны 5 сарын 20

Arslan.mn

МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт хариуцлага тооцож, намаас 5 жилийн хугацаанд улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан. 

Уг шийдвэртэй холбогдуулан "Энэ нам коммунист нам боллоо. Нэртэйгээр нь намаасаа хөөчих" хэмээн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир байр сууриа илэрхийлсэн. Харин нам УИХ-ын үйл ажиллагаанд оролцож байгаа нь буруу алхам  хэмээн намын бүлгийн гишүүд тэр чигээрээ шахуу Хяналтын хорооны шийдвэрийг эсэргүүцсэн юм. 

Тиймээс өнгөрсөн баасан гаригт МАН-ын бүлэг оройн 17.00 цагийн үед хуралдаж, уг асуудлыг авч хэлэлцсэн. Ингэхдээ бүлгийн хуралд намын даргыг байлцуулж, Хяналтын хорооны шийдвэрийг Удирдах зөвлөлөөр яаралтай авч хэлэлцэнэ үү хэмээн албан ёсоор хүсэлтээ хүргүүлсэн байдаг.  Харин бүлгийн хурлын дараа МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарын асуудлыг хэлэлцэж, Удирдах зөвлөлийн ихэнх гишүүд Хяналтын хорооны шийдвэрийг буруутгасан өнгө аяс илэрхийлсэнээр МАН-ын Хяналтын хорооноос гаргасан шийдвэрийг хүчингүй болгохоор болсон тухай эх сурвалж мэдээлсэн. 

Тэгвэл МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа МАН-ын Хяналтын хорооны шийдвэрийг Удирдах зѳвлѳл хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Д.Дамба-Очир гишүүн нууц задруулаагүй учраас буруугүй. Ш.Раднаасэд гишүүн яг хѳѳн хэлэлцэх хугацаан дээр санал гаргаагүй. Намаас гаргах өргөдлөө өгөөгүй гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
603726
1 эможи

keyboard_arrow_up