COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг С.Эрдэнийг шалгуулахаар АТГ-д өглөө

2019 оны 5 сарын 16

Arslan.mn

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг С.Эрдэнийг шалгуулахаар АТГ-д гомдол гаргаж байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр “Би Капитал банканд байршиж байсан манай иргэдийн 240 гаруй тэрбум төгрөг эрсдэлд орчихоод байна. Үүний эзнийг олоход  анхаараач, мөн энэ асуудалд УИХ-ын гишүүн С.Эрдэнийг шалгаж өгөөч гэж АТГ-т гомдол гаргаж байна. 

Энэ гомдлыг гаргах болсон гурван шалтгаан бий.

  • Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тэтгэвэр, халамжийн мөнгийг янз бүрийн банканд байршуулахад эрсдэл үүсэж байна гэж 2-3 жил ярьсан. Гэвч ажил хэрэг болоогүй.  Энэ бүхнийг хараад энэ асуудал дээр эд нар огт ажиллахгүй юм байнаа гээд АТГ-т хандаж байгаа юм. Манай улстөрчид энэ асуудлыг хав дарж байгаад намар, юм уу өвөл гаргаж тавиад 2020 оны сонгууль дөхүүлж баахан шоу хийгээд, хоорондоо тохиролцох ийм л заваан юм болох гээд байна. 
  • Хоёрдугаарт, С.Эрдэнэ улаан цайм худал ярьж байна. Банканд мөнгө байршуулж байгаа асуудал надтай ямар ч хамаагүй гэсэн. Гэтэл С.Эрдэнэ  сайд болсныхоо дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэдэг байгууллагыг толгойлдог болсон. Тэр байгууллага нь иргэдийн тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын мөнгйг арилжааны банканд байршуулдаг журам баталсан. С.Эрдэнийн гарын үсэгтэй. 
  • Гуравдугаарт, хуулийн байгууллагын шинэ удирдлагуудыг би танихгүй. Ямар ч байсан Ц.Элбэгдорж, М.Энхболдын тавиулууд өөрчлөгдсөнд баяртай байгаа. Үнэнч, шударга ажиллах хүмүүс тавигдсан юм болов уу гэж найдаж байгаа. Ард түмний төлөө, шударга үнэний төлөө ажилладаг хүмүүс тавигдсан үгүйг мэдмээр байна." гэлээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603590
1 эможи

keyboard_arrow_up