COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СЕХ: УИХ-ын нөхөн сонгуульд 13 нам оролцох хүсэлтээ өгжээ

2019 оны 5 сарын 02

Arslan.mn

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 13 нам УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд /СЕХ/ хүлээлгэн өгсөн байна. Үүнд:

Хөдөлмөрийн Үндэсний Нам
Ард Түмний Олонхийн Засаглал Нам
Монголын Ногоон Нам
Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
Ардчилсан Нам
Монгол Ардын Хувьсгалт Нам
Монгол Ардын Нам
Дэлхийн Монголчууд Нам
Монгол Консерватив Нам
Зон Олны Нам
Үнэн Ба Зөв Нам
Иргэний Зориг-Ногоон Нам
Монголын Хүний Төлөө Нам
СЕХ нөхөн сонгуульд оролцох намуудын хүсэлтийг хүлээн авах, нягтлан шалгаж, Хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгаа аж. Тус тойрогт 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль явагдах юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602949
0 эможи

keyboard_arrow_up