7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Н.АЛТАНХУЯГ: Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өглөө гээд Ардчилсан намын дарга болохгүй

админ
2019 оны 3 сарын 15

Н.Алтанхуяг АН-аас УИХ-д дэвших “21 тойрог“ нэхжээ “Алтангадас”-аас МАНАН үүссэнийг Н.Алтанхуяг мартчихаа юу? ФОТО: Н.Алтанхуяг: УИХ-ыг нэн яаралтай тараая Arslan.mn

Ерөнхийлөгч Х.Баттулгын Улстөрийн бодлогын зөвлөх, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ: 

Ерөнхийлөгч Х.Баттулгын Улстөрийн бодлогын зөвлөх, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг:

 Монголын нийгэмд шударга ёсыг сэргээн тогтоох чиглэлээр сүүлийн хоёр жилд олон зүйл болохгүй байсан нь илчлэгдэж, ил болж, зөв гольдролруугаа явах нь уу гэсэн горьдлого бий болсон. Монгол улсын ерөнхий сайдын ажлыг хийж байсан хүний хувьд надад цаашид ярих, хэлэх хийх зөндөө их ажил байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын Улстөрийн бодлогын зөвлөх гэдэг албан тушаал нь миний ярьсан болгон тэр хүний нэр дээр хаяглагддаг болчихдог юм байна. Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлыг өгч, улс орондоо шударга ёсыг сэргээн тогтоох, цөөнх нь баяжиж, олонхи нь ядуураад байгаа энэ тогтолцоог зогсоох чиглэлд хувь хүнийхээ үүднээс чөлөөтэй ажиллах боломжийг олж авъя гэж энэ ажлаа хүлээлгэн өгч байна. 

Сүүлийн үед манай намын гишүүд та их амиа бодож байна гэж хандаж байна. Таны яриад байгаа энэ шударга бус зүйлс чинь манай Ардчилсан намд нүүрэллээ. Та юу хийгээд явдаг юм гэж байна. Би одоо амиа бодож явж болохгүй юм байна. Ардчилсан нам 2, 3 хүний нам биш. 30 жил зүтгэсэн олон гишүүдийн сэтгэл, зүтгэлийг МАНАН-гийн тоглоом болгоод МАНАН-гийн нэг баганы өрөөсөн булан болгоод хаяж болохгүй. Хамтраад намаа цэвэрлэе. Шударга ёсыг сэргээн тогтооё гэж хэлмээр байна. 

Ерөнхийлөгч өргөдлийг маань авч үлдсэн. Надад Ардчилсан намын дарга болох ямар ч сонирхол алга. Ардчилсан намын гишүүдийнхээ төлөө л ажиллах болно. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
601164
4 эможи

ondor nastan
2019-03-16 11:20
namin gishuud l ged baih yum demjigchidee yah bolj baina. itgej baigaa shuu huu mini.arai gaigui ni yum daa.
keyboard_arrow_up