COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатарт ээлжит бус чуулганаар ЖДҮХС-аас зээл авч яллагдагчаар татагдсан гишүүдийн асуудлыг хэлэлцэх санал хүргүүллээ

2019 оны 3 сарын 07

Arslan.mn

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намаас УИХ-ын даргад мэдэгдэл хүргүүллээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, тус бүлгийн Ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийсэн байна.

Тодруулбал, энэ сарын 18-ны өдрөөс хуралдах ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад ЖДҮХС-аас албан тушаалын байдлаа ашиглан хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан ялангуяа яллагдагчаар татагдаад буй гишүүдийн асуудлыг оруулах саналыг УИХ-ын даргад хүргүүлж буй аж.

УИХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд тус асуудлыг оруулах эрхзүйн боломж УИХ-ын даргад байгаа учраас жагсаалтад оруулах боломжтойг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлсэн юм. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгээс үүнтэй холбоотойгоор мэдэгдэл гаргажээ.

Arslan.mn

Мэдэгдэлд:

“Ардчилсан нам нь төрийн албыг 60 тэрбумаар үнэлэн зарсан наймаа, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хулгай, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлал болон 51 хувийг эрх баригч МАН-ын нэр бүхий гишүүд барьцаанд тавьсан гэх мэт гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүрийг шударга шүүхээр шүүлгэн хариуцлага тооцуулах талд баттай зогсож байгаагаа энэхүү мэдэгдлээрээ дахин нотолж байна.

Arslan.mn

64 суудалтай эрх баригчид шил дараалан гарч байгаа нийгмийг цочроосон асуудлуудаа шийдвэрлэхэд хүч хүрэхгүй, “шүдгүй” гэдгээр асуудлаас зайлсхийхийн оронд шударга ёсоо тогтоох хангалттай боломж байгааг дахин сануулахын хамт “Ардчилсан нам ажил хийлгэхгүй байна” гэх үлгэрээ нэн даруй зогсоож сонгуулиар ард түмэнд амалсан амлалтаа биелүүлж ажлаа хийхийг шаардаж байна.

Ардчилсан нам хууль бус ямар ч үйлдэлтэй эвлэрэхгүй, гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй. Гэхдээ Ардчилсан намын жирийн гишүүд хорссон популистуудын зодуур биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ардчилсан нам 1990 оны Ардчилсан хувьсгалыг амжилттай хийж, 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлуулсан улс төрийн хүчний хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, 3 дахь хөрш гэсэн нийгмийн суурь үнэт зүйлээ хамгаалах талд хатуу зогсох болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

 

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600939
2 эможи

Bathurel
2019-03-09 11:24
Ehleed tom hylgaigaa tsegtsleed daraa ni ter jdu avsan zeliig ni toluuleed dahij yls tord orhgui bolgoh heregtei ter bol naad lyivarchidaad tom shiitgel bolno erh medelgui blno gedeg
Санжаа
2019-03-09 11:16
Хүрэлсүхийн засгий газарыг ард түмэн тууштай дэмжиж хамгаалах болно.
Oyunhyy
2019-03-09 10:54
Ingej shahaj uguhgyi bol martagnuulah sanaatai shyy AHiihan ene talaar dorvitoi tuuhshtai baimaar baina irged jagsaad unendee hych dutaad bna
Санжаа
2019-03-09 10:54
Ан,Ман.тангуудын дотор өмхий санааг монголчууд сайн мэддэг ойлогдог болсон шүү.Ан нам тарсан нь дээр дээ.
Зочин
2019-03-08 15:07
тэр жижигхэн хүүхнийг ядаж сандал зогсоочихгүй дээ
Иргэн
2019-03-08 10:30
ЖДҮ-чдэд хариуцлага тооцно гэдэг асуудал бол шууд утгаараа ЗГ-тай хариуцлага тооцох асуудалшдээ?!
Иргэн
2019-03-08 10:30
ЖДҮ-чдэд хариуцлага тооцно гэдэг асуудал бол шууд утгаараа ЗГ-тай хариуцлага тооцох асуудалшдээ?!
Иргэн
2019-03-08 10:29
ЖДҮ-чдэд хариуцлага тооцно гэдэг асуудал бол шууд утгаараа ЗГ-тай хариуцлага тооцох асуудалшдээ?!
Зочин
2019-03-07 21:31
ЭНЭГ 2 ЭРГҮҮ ЮМ ЭРДЭНЭЭД ДОЛИГНООД ШИВШИГ БОЛЛОО??? НААД АСУУДАЛ ЧИНЬ ЭРДЭНЭТЫН 49% ТАЙ ЗЭРЭГЦҮҮЛЖ ҮЙМҮҮЛЖ БАЙГАА ХЭРЭГҮҮНИЙГ ЁЛ ХАЛЗАН ЭРДЭНЭБАТ ХИЙЖ БАЙГАА НЬ ҮНЭН??? ТҮҮНЭЭС ШАТ ДАРААЛАЛ БАЙХ ДАА????
казак иргэн
2019-03-07 20:18
хүчингийн хэрэг юү болсон бэ гайгүй юү гишүүнээ
keyboard_arrow_up