COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БСШУС-ын сайдад Ц.Мөнх-Оргил тохирох хувилбар мөн үү

2019 оны 2 сарын 01

Arslan.mn

МАН-ын 65 гишүүний талцал хуваагдал 2016 оны сонгуулиас хойш явж, өнөөдрийг хүртэл цэгцэндээ орохгүй байгаа билээ. Эх баригч нам өөрийн 65 гишүүн, тэдний эрх ашгийг бүрэн хангах ямар амаргүй вэ гэдгийг олон нийт энэ хугацаанд харлаа. Сандал ширээний асуудал, эрх мэдлийн төлөөх тэмцэл үргэлжилж өнөөдөр УИХ-ын шинэ даргаа дөнгөж сая УИХ-ын чуулганаар томиллоо. Одоо харин ЗГХЭГ-ын дарга, БСШУС-ын сайд, ЗТХ-ийн сайд зэрэг орон тоон дээр үлдсэн гишүүд, намын луйхарууд, тал талын төлөөлөл санаархаж, өрсөлдөөн ч аль хэдийн эхлээд байна. 

БСШУС-ын сайдад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил яригдаж байна гэсэн мэдээлэл бий. Ц.Мөнх-Оргил нь чадвартай, мэдлэгтэй бэлтгэгдсэн улс төрч гэгддэг ч алдарт 2008 оны 7 дугаар сарын 01-ний хар үйл явдалд холбогддог нэгэн. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан энэ эрхэм Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдад томилогдох эрхтэй хүн мөн үү гэдгийг олон нийтийн зүгээс ярьж байна. Салбар, салбар дамжсан, аль нэг албан тушаал дээр заавал байх ёстой эрхмүүдийг түр хойш тавиад тууштай салбарынхаа боловсон хүчин болохоор зоригтой бодлого хэрэгжүүлж, хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах шинэ боловсон хүчин, залуу үе эрх баригч намд байхгүй гэж үү?! Түүнчлэн давхар дээлтэй гишүүдээ сайд болгох гэж зүтгүүлдэгээ ядаж эх барьж буй үлдсэн ганц жилдээ хэрэгжүүлмээр. Сайдын ажлаа ч хийхгүй, чуулган руугаа ч нэг гүйгээд тал тал тйишээ ирцээ бүртгүүлж, үзэгдсэн болоод явдаг энэ олон сайдуудын салбарын ажил үнэндээ унаж, суурьтай бодлогын хэрэгжилтүүд хийгдэхгүй байгааг бид өнөөдөр үр дүнгээс нь харж байна. 

Тиймээс эрх барьж буй нам давхар дээлтэй сайдын тоогоо нэмж ажлаа, нэр хүндээ унагасаар байх уу эсвэл шинэ залуу салбартаа тууштай ажиллаж чирээд явах хүч гаргаж ирэх үү гэдгийг харах л үлдлээ. У.Хүрэлсүхийн үлдсэн ганц жилийн нүүдэл түүнийг АН-ын Э.Бат-Үүл баатарын араас орох уу үгүй юу гэдгийг шийдэх биз ээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
599923
1 эможи

keyboard_arrow_up