COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 21, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

МАН-ын УЗ-өөс УИХ-ын даргад Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх шийдвэр гаргалаа

админ
2019 оны 1 сарын 31

Arslan.mn

Г.ЗАНДАНШАТАР: ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ БИ ХАМГИЙН ГОЛ ЗОРИЛГОО ГЭЖ БОДОЖ БАЙГАА 

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дуусжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Намын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын даргад Г.Занданшатар гишүүний нэрийг оруулж ирсэн. УЗ-ийн гишүүд асуулт асууж, ярилцаад Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн" гэлээ. 

Харин үүний дараа Г.Занданшатар гишүүн сэтгүүлчдэд товч мэдээлэл өглөө. Тэрбээр "УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж, төрийн хариуцлагын тогтолцоо, төрийн эрх мэдлийн эрх мэдлийг оновчтой болгох зохицуулалтыг би хамгийн гол зорилгоо гэж бодож байгаа. Ингэж байж УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлагаас эхлээд төрийн бүх шатанд сахилга хариуцлага бэхэжнэ" гэлээ. 

Удирдах зөвлөлийн энэхүү шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэх гэж байна. Бүлгийн гишүүдийн олонх УЗ-ийн шийдвэрийг дэмжвэл УИХ-ын шинэ даргын асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд, УИХ-аар оруулах юм. 

Бүлгийн хуралдаан өнөөдөр 18:00 цагаас зарлагдсан бөгөөд байнгын хороо, чуулганы хуралдаанаар маргааш хэлэлцүүлэх бололтой.  

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ:MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
599885
4 эможи

keyboard_arrow_up